Өмхөрч муудсан моддыг тайрч, шинийг суулгажээ

Twitter Print
2020 оны 10-р сар 05-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

Өмхөрч муудсан, хугарах эрсдэлд ороод байсан 4ш үхсэн гацуур модыг 6м өндөртэй том оврын нарс модоор сольжээ. 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас намрын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нисэхийн аюулгүйн тойргоос урагш Өлзийтийн уулзвар буюу Жаргалант руу салдаг уулзвар хүртэлх замын голоор 1027ш 4-6метрийн өндөртэй том оврын шилмүүст мод тарих ажлыг зохион байгуулж байна. Эндээс хамгийн өндөр, өтгөн шилмүүстэй 4ш модыг шилж Б.Алтангэрэлийн гудамжинд үхээд удсан моддыг солих ажлыг зохион байгууллаа.

Өнгөрөгч 2016-2019 онуудад Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу болон бусад нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд нийт 9045ш нарс, 2055ш гацуур мод тарьж 98%-тай ургуулсан. Ургаж чадаагүй 2%-ийн хорогдлын хувьд арчилгаа, технологи алдагдсан гэхээсээ илүүтэй согтуу жолооч нарын буруутай үйлдлээс болж дайрагдаж, хугарсан тохиолдлууд байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.