Зүүн Европын нэгэн улсад 2022 оны эхнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхээр болжээ

Twitter Print
2021 оны 12-р сар 17-нд 15:01 цагт
Мэдээний зураг,

Зүүн Европын нэгэн улсад 2022 оны 1 сарын 1-ээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхээр болжээ. Гагц доод цалинг биш тэтгэвэрийг 10 хувиар нэмж, 2 сараас 13 дах сарын тэтгэвэрийг олгож эхэлж байна. Гэхдээ энд улсыг нь ч юм уу, нэмж буй цалин хөлсийг нь онцлох гэсэнгүй, харин шийдвэрлэж буй арга замыг нь л онцлоё.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (цаашид ХХДХ гэх) гэдэг нийгэм эдийн засгийн хувьд ямар нэн чухал ойлголт. Энэ үзүүлэлтийг нэмэхэд ажил олгогчийн хувьд төлөх татвар, нийгмийн даатгалын хэмжээ нэмэгдэнэ, ХХДХ-тай учлдуулан тогтоосон бүхий л төлбөр, тэтгэмж торгууль нэмэгдэнэ, (дор хаяад л торгууль ноогдуулахад ХХДХ-г төд дахин нэмэгдүүлсэн гэдэг биздээ) гэх мэт нүдэнд үл харагдах ч маш том өөрчлөлтүүд гарна. Мэдээж ХХДХ-ээр цалинжиж буй хүмүүст цалин нэмэгдэнэ, энэ нь ядуурлын түвшинг бууруулах том алхам болно гээд маш их нөлөөлөл бүхий ойлголт юм.

Дээр дурдсан улсад ирэх 1 сарын 1-ээс ХХДХ-г монгол төгрөгт шилжүүлбэл 2 сая төг болгон нэмэгдүүлж байгаа бөгөөд энэ нь тус улсад байгаа 3600 гаруй Монгол иргэдэд маань ч хэрэгтэй юм. Саяхан энэ улсын парламент ХХДХ-г нэмэгдүүлж байгаатай уялдуулан ажил олгогч нарт 7,5 ихнаяд төгрөгтэй тэнцэх хэмжээний татварын хөнгөлөлт олгох шийдвэрийг хамтад нь гаргажээ.

Аливаа цалин хөлстэй холбоотой улс төрийн шийдвэр нь нэг бол ажил олгогчид нэг бол ажил эрхлэгчид ашигтай эсвэл халгаатай байдаг учраас үргэлж л маш их маргаантай хэцүү шийдвэр байдаг. Тэгвэл энэ шийдвэрийг гаргахдаа ажил эрхлэгчдийн цалинг нэмж, нэмэгдэж буй цалинд төлөх татвараас ажил олгогчийг чөлөөлжээ гэж энгийнээр тайлбарлаж болох юм.

Ингээд бүгд баяртай, цалин нэмэгдсэн, татвар хэвээрээ, ХХДХ-г нэмэгдүүлснээр гарах эерэг үр дүнгүүд бүгд хэвээр. Хамгийн сүүлийн хожигч нь нийгэм, улс орон. Ядуурлаа бууруулж чадна, ажилгүйдлээ багасгаж чадна, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлнэ, үүнийг дагаад жижиг бизнесийн борлуулалт нэмэгдэнэ, хөгжил гэж энэ буюу.

Улс орныг удирдах ухаан, аливаа шийдвэрийн эусийн зорилго үр дүн, түүнд хүрэхийг тэмүүлнэ гэдэг заримдаа ийм л энгийн зүйлээс эхлэх юм даа. Аль нэг талыг биш харин аливаа асуудлын бүх талыг олж харсан цагт шийдэл аяндаа олдоно.

З.Батбаяр

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.