Марк Кавендиш 2016 оноос хойш анх удаа Тур Де Франс уралдааны 4-р үед түрүүллээ

Twitter Print
2021 оны 06-р сар 30-нд 12:43 цагт
Мэдээний зураг,

Тур Де Франс тэмцээний дөрөвдүгээр үеийн гараа явагдлаа. Энэхүү үед өдгөө 36 настай Марк Кавендиш түрүүллээ. Тэрээр Насер Боуханни, Жаспер Филипсен нарын урд орж дөрөвдүгээр үед түрүүлсэн байна.

Харин Голланд дугуйчин Матье ван дер Пуэл нийт дүнгээр тэргүүн байраа хадгалж үлджээ.

Гэрэйн Томас болон 2020 оны Тур Де Франс урлдааны дэд аварга Примоз Роглич нар уралдааны эхний үед уралдаж байхдаа осолд өртсөн хүмүүс бөгөөд мягмар гарагт Пелотон Редоноос дөрөвдүгээр гараа гарсны дараа тамирчид нэг минутын турш зогсч энэхүү дугуйчдад хүндэтгэл илэрхийлэн эхний 10 км удаан явсан байна. Кавендиш "Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Энд байх нь л онцгой юм. Би хэзээ ч энэ тэмцээнд эргэж ирнэ гэж бодоогүй. Энэ баг гал асааж байна. Манай баг ямар болохыг та бүхэн сайн харсан байх. Маш олон хүмүүс надад итгээгүй, эдгээр залуус л итгэж байсан. Өнгөрсөн нэг жилийн дараа өөртөө амжилт хүсье" хэмээн хэлжээ.

Тур Де Франс уралдааны тавдугаар үе Чанжегаас Лавал Эскайп Мэйеине хооронд 27,2 км замд үргэлжилнэ.

Дэлгэрмаагийн Баасанжаргал

mongolcom.mn

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.