Хамгийн энгийн бөгөөд дасгалын хаан гэгддэг хөдөлгөөн бол алхалт юм

Twitter Print
2021 оны 07-р сар 01-нд 09:22 цагт
Мэдээний зураг,

Хөдөлгөөн багатай, идэвхгүй удаан байх нь бидний биеийг хамгийн гүн, хамгийн өргөн хүрээгээр доройтуулдаг. Амьдрал бол хөдөлгөөн. Энэ үг бүхий л түвшинд үнэн байдаг. Бие, сэтгэл, эмоцийн гэх мэт.

Бие махбодийг хөдөлгөж ачаалал өгч байх нь зүрх судасны систем, бүхий л булчин, тунгалагийн систем, биеийн эсэргүүцэл, бие өөрөөсөө хорт бодисыг гадагшлуулах зэрэгт гол үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл хөдөлгөөнөөр дээрх бүх үндсэн функцууд сайжирч, чадамжийнхаа оргилд хүрдэг.

Амьдралын идэвхтэй хэв шинжтэй хүн эрүүл байдлаа хадгалахаас гадна олон өвчнөөс өөрийгөө хамгаалж чаддаг. Үүнд саад болдог нэг том дайсан бол залхуурал.

Зөв хөдөлгөөн нь бидний тархи, булчин, дотор эрхтнүүдийн тэжээл гэж ойлгох хэрэгтэй. Мэдээж нас, биеийн байдалдаа таарч тохирсон ачааллаар, хичнээн зав багатай байсан ч заавал дасгал хийж хэвших нь өвчилж, олон сая төгрөгөөр эмчлүүлэх эрсдэлээс хамгаалах хамгийн энгийн, үр дүн сайтай арга юм.

Хамгийн энгийн бөгөөд дасгалын хаан гэгддэг хөдөлгөөн бол алхалт юм. Бага багаар дасгаж алхаж сурах нь таны бие эрүүлжиж эхлэх чухал эхлэл болдог. Цаашлаад бие эрч хүчтэй болох тусам яваандаа байгалийн эрүүл хөрсөнд дээр хөл нүцгэн алхаж сурах хэрэгтэй.

Мөн өглөө эрт шүүдэртэй үед бас л багаар дасгаж алхаж сурах нь алсдаа ханиад томуунд дарлагдахгүй болох боломж олгодог. Шүүдэрт алхаж дассан үедээ хяруу унасан үед ганц нэг алхаж сурч, яваандаа цасан дунд ч хөл нүцгэн алхах боломжтой. Мэдээж энэ нь тасралтгүй, удаан хугацаанд дасгалжсаны үр. Тиймээс сэтгэл хөдлөлөөр шууд турших хэрэггүй шүү.

Бидний эрүүл мэнд доройтож суларсны шалтгаан нь бид Байгалаасаа хэт холдсоных. Мөн өөртөө сэргээгч сэдээлт өгөхөө байсных. Хөл нүцгэн явах, хүйтэн усанд хөлөө дүрж, шүүдэр туучин явах зэргийг нэг насаараа хийж үзээгүй, биеэ чийрэгжүүлэх алхам хийж байгаагүйнх гэхэд нэг их буруудахгүй байх даа.

Мөн эрүүл эрч хүчтэй хүн сэтгэлийн хат сайтай, элдэв ялихгүй зүйлд хямарч, сэтгэлээр үхээд байдаггүй болдог шүү...

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.