Хагийг хэрхэн эмчлэх вэ?

Twitter Print
2020 оны 12-р сар 24-нд 11:53 цагт
Мэдээний зураг,

1. Хаг гэж юу вэ?

Хуйхны эрүүл байдал алдагдах үед хуйханд үүсэх цагаан-шаргал өнгөтэй, арьсны гадна давхаргаас гуужиж буй хайрс юм. Хуйх хагтах үед загатнах шинж тэмдэг илэрнэ.

2. Яагаад хаг үүсдэг вэ?

Malassezia төрлийн мөөгөнцөр хуйханд хаг үүсэхэд нөлөөлдөг. Эмзэг, тослог хуйхтай хүмүүст элбэг тохиолддог. Хүйтэн сэрүүний улиралд болон стрессдэх үед ихсэх хандлагатай. Мөн арьсны өвчний үед ихэвчлэн илэрдэг. Үүнд: архаг хуйхны хайрст үлд /chronic scalp psoriasis/, себорейн дерматит /seborrheic dermatitis/

3. Хэрхэн арга хэмжээ авах вэ?

Бага зэргийн хагталтын үед өдөр тутмын зөөлөн хагны шампунь хэрэглэхэд үр дүнтэй ч ихэнх үед хагны эсрэг эмчилгээний шампунь хэрэглэх шаардлага гардаг. Одоогоор зах зээлд T/Gel болон Equate therapeutic shampoo худалдаанд байгаа бөгөөд найрлагандаа 2.5% ийн нүүрсний давирхай агуулдаг. Нүүрсний давирхай байгалийн гуужуулагч мөөгөнцөрийн эсрэг бэлдмэл юм. Хэрэглэхэд үр дүн адилхан ч, үнийн хувьд equate therapeutic shampoo нь хэрэглэгчдэд арай боломжийн юм.

Эхний удаагийн угаалтаар үр дүн мэдэгдэнэ. Арьсны эмч нар зөвлөхдөө хуйхны өвчтэй хүмүүс хуйхаа эрүүл байлгахаар урьдчилан сэргийлж хэрэглэж болно. Долоо хоногт 2 удаа хэрэглэвэл үр дүнтэй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.