
Аав ээжийн эерэг хандлага
Аав ээжүүд маань багадаа өөрийн аав ээжээсээ авсан хүмүүжил төлөвшил харилцаагаагаар хүүхдэд хандах хандлага нь илүү байдаг.
Бусад хүүхдүүдтэй харьцуулдаггүй байх
Аав ээжүүд хүүхдээ ахтай нь эгчтэй нь найзтай нь ангийхантай нь найзынхаа хүүхэдтэй харьцуулдаг. Ингэж харьцуулдаг бол та хүүхэдтэйгээ улам л ойлголцож чадахгүй. Хүүхдийнхээ байгаа байдлыг нь хүлээн зөвшөөрөөрэй.
Байгаагаар нь хүлээн зөвшөөрөх
Таниас л төрсөн хүүхэд шүү дээ. Намхан ч бай, өндөр ч бай таны хайраас л төрсөн. Байгаагаар нь хүлээн авдаг бол хүүхэд сэтгэл тэнэгэр явдаг.
Хайраа илэрхийлэх
Хүүхэд хайрлуулж байгаагаа мэдэрч байх нь чухал. Аав ээжүүд хайр нь гаднаа хал нь дотроо гэж ханддаг. Хайртайгаа хэлэх, мэдрүүлэх, тэврэх нь олон талын эерэг нөлөөтэй.
Орон зайд үл халдах
Хүүхдийн эд хэрэглэлд зөвшөөрөл авах. Нууцыг нь хадгалах. Хүүхэд аав ээждээ өөрт тулгарч байгаа асуудлаа ярьдаг боловч, нууцыг огт хадгалж чадахгүй хэн нэгэнд хэлж байгааг мэдсэн хүүхэд дахиж нууцаа ярьдаггүй.
Өөрөөр нь шийдвэр гаргуулах
Хүүхдийнхээ өмнөөс битгий шийдвэр гаргаарай. Зүгээр л саналаа хэлэхэд болно. Мэргэжил сонголт, хувцас сонгох гээд өөрөөр нь шийд гаргуулаарай.
Үлгэр дуурайлал үзүүлэх
Аав ээж өөрсдөө гоё байх хэрэгтэй. Түүнээс ээж өөрийгөө гоёдоггүй, цэвэр цэмцгэр байдаггүй бол аав хүүхдийнхээ дэргэд тамхи татаж архи уудаг бол хүүхдээ цэвэрхэн бай гоё бай архи тамхинаас хол бай гэж шахах нь инээдтэй. Өөрөө хийдэг үлгэрлэдэг үйлдэлээ л хүүхдээсээ нэхэх хэрэгтэй.
Алдаа гаргахыг нь хүлээн зөвшөөрөх
Ихэнх аав ээжүүд хүүхдээ алдаа гаргахыг нь байж боломгүй зүйл гэж үздэг. Алдаа гаргахаас хэт сэрэмжлүүлэх тусам хүүхэд харин ч алддаг.
Орчин
Хүүхдийг хүрээлэн байгаа орчин амар тайван нөхцөлд хүүхэд эерэг байдаг.
Хүүхдийнхээ онцлогийг мэдэх
Аав ээж өөрөөрөө хүүхдээ дүгнэдэг. Би хурдан шалмаг байхад манай хүүхэд залхуу гэдэг. Хүүхдийн темперамент аав ээжийнхээс өөр бол та яагаад ч хүүхдээ хурдан шаламгай болгох боломж байхгүй. Учир нь эхээс төрөхдөө л удаан, тайван хүүхэд гэсэн үг юм.
Хэрэв энэ талаар танд ойлголт бага байдаг бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай.
Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR UROLOGIST
(129.205.124.221) 2022-08-08 14:38БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах