К.Роналду таван жилийн өмнө Испанид ирж байлаа

Twitter Print
2014 оны 07-р сар 07-нд 09:16 цагт
Мэдээний зураг,

Португалын хөлбөмбөгчин К.Роналду “Реал Мадрид” багт ирсэний таван жилийн ой өнөөдөр тохиож байна. Нутгийнхаа “Спортинг” клубээс гараагаа эхэлсэн “нялх Роналду” 2003 онд Английн “Манчестер Юнайтед” багт ирсэн. Түүнээс хойш таван жил “Улаан чөтгөрүүд”-ийн төлөө тоглож премьер лигт гурван удаа, “Аваргуудын лиг”-т нэг удаа түрүүлж, 2008 онд дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болж байв. 2009 онд “Ман.Ю”-“Барса”-тай “Аваргуудын лиг”-ийн цомыг булаалдаж Л.Месси шигшээд гоол оруулж К.Роналдуг гэрт хариулж байсан.

Түүнээс хэдхэн хоногийн дараа “Реал Мадрид” дэлхийн хамгийн үнэтэй наймааг хийж 80 сая еврогоор Португал хөлбөмбөгчин авсан билээ. К.Роналду “Ман.Ю”-д зургаан жил зүтгэхдээ 196 тоглолтонд оролж 84 гоол оруулсан бол “Реал Мадрид”-ад 165 тоглолтонд л 177 гоол оруулсан нь шинэ багтаа хэрхэн дасан зохицож байгааг харууллаа. Мөн энэ жил “Аваргуудын лиг”-ийн аварга цол хүртсэн ч шигшээ багийн хамтаар дэлхийн аваргын хэсгийн шатнаас хасагдсан юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.