Хятадын Коммунист намын 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байна

Twitter Print
2021 оны 07-р сар 01-нд 11:50 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Нийслэл Бээжинд Тяньаньмэний талбай дээр Хятадын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан томоохон хэмжээний баярын арга хэмжээ болж байгаа ба уг арга хэмжээний үеэр Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин үг хэлснээс гадна цэргүүд жагсаж, их буугаар баярын буудлага хийж, Коммунист намын туг, уриа лоозонг унжуулсан цэргийн нисдэг тэргүүд тэнгэрт 100-гийн тоо үүсгэн нисч, эх оронч дуу хөгжим эгшиглэж байлаа.

Өнгөрсөн долоо хоногуудад Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Хятад улс болон Хятадын Коммунист намын түүхийг өгүүлсэн контентүүд тогтмол гарч байсан юм.

Хятадын Коммунист нам нь 1921 онд байгуулагдсан ба олон жил үргэлжилсэн иргэний дайны дараа буюу 72 жилийн өмнө Хятадын Коммунист нам төрийн эрхэнд гарсан юм.

Өнгөрсөн даваа гарагт Бээжингийн Шувууны үүр цэнгэлдэхэд Хятад улс болон Коммунист намын түүхийг харуулсан "Агуу аялал" нэртэй урлагийн тоглолт болжээ. Түүнээс гадна өнгөрсөн 4-р сараас хойш Хятадын кинотеатруудад долоо хоногт 2 удаа Коммунист намын суртал ухуулга бүхий кинонуудыг гаргахыг үүрэг болгосон байжээ.

Коммунист намын ойн баярт зориулсан олон ангит 100 кино хийгдсэн ба эдгээр кинонуудыг Хятадын телевизийн сувгуудаар нэг жилийн турш гаргахаар төлөвлөжээ. Мөн Хятадын амжилт, ололт дэвшлийг магтсан "100%" нэртэй дууг Хятадын 100 реппер дуулжээ.

"Улаан аялал жуулчлал" буюу Хятадын Коммунист намтай холбоотой газруудаар аялах хөтөлбөрүүд эрэлттэй байгаа ба Коммунист намын хувьд түүхийн чухал ач холбогдолтой гэгдэх зарим газрууд руу аялах дотоодын жуулчдын тоо огцом нэмэгджээ.

Өнөөдөр буюу 7-р сарын 1-нд Их Британи Хонгконгийг Хятадын эзэмшилд шилжүүлэн өгсөний 24 жилийн ой тохиож байгаа ба өмнөх жилүүдэд энэ өдөр Хонгконгт эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулагддаг байсан ч Хонгконгт Үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээр ардчилсан иргэний хөдөлгөөнийхөн жагсаал цуглаан зохион байгуулж чадахгүй байгаа аж.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-asia-china

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (192.82.77.237) 2021-07-02 01:20
      • 0
      • 0

      Хүрэлсүх дүү нь энд бүтэлгүйтээд 100 жилээ дагаж чадахгүй баларч байгаам байна даа.

      Хариулах