Уурласан үедээ болчимгүй үг, үйлдэл гаргахаас сэргийлэх ГУРВАН ЗАРЧИМ

Twitter Print
2021 оны 07-р сар 01-нд 14:50 цагт
Мэдээний зураг,

Уурласан үедээ болчимгүй үг, үйлдэл гаргахаас сэргийлэх ГУРВАН ЗАРЧИМ

Уурлаж бухимдсан үедээ хүн өөрийгөө хамгаалах механизмаар санамсаргүй, ухамсаргүйгээр буруу үг, үйлдэл гаргадаг. Гэвч дараа нь тайвширсан хойноо бодохоор тэнэг зүйл хэлж хийсэндээ харамсах тохиолдол цөөнгүй.

Уурлах үедээ дараах гурван зарчмыг баримтлахыг зөвлөе.

1. Уурласан үед тархины ухамсарт хэсэг дарангуйлагддаг тул чухал шийдвэр гаргаж хэрэггүй. Учир нь зөв байх магадлал бараг үгүй.

2. Нар жаргахаас өмнө таны уур гарсан байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тэр уурыг тухайн өдөрт нь дуусгах хэрэгтэй гэсэн үг. Маргалдаж, муудалцсан хүнтэйгээ ярилцаж, бие биенийхээ хэлэх гэсэн санаа, уурласан учир шалтгааныг ойлгохыг хичээгээрэй.

3. Үнэхээр ойлголцохгүй, ярих гэж хичээх бүр улам асаж, хэрүүл нэмэгдээд байвал 20 минутын завсарлага ав. Тайвширсан хойноо асуудлыг тодруулах хэрэгтэй. Мөн хоёр биедээ буулт хийж, хамтдаа шийдэлд хүрэх арга замыг олох нь чухал.

АШУҮИС-ийн багш, сэтгэл зүйч эмч Р. Энхтүвшин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.