
ТАЧААЛ
Та ямар нэгэн зүйлийг хүсч шунан дурладаг уу? Тачаадан шунадаггүй хүн байхгүй ээ. Жишээ нь эрчүүд сайхан машинтай болохыг бүсгүйчүүд ганган даашинз дэгжин гутал, содон өнгө үзэмжийг хүүхдүүд амттай жимс зайрмагт дурладаг нь ойлгомжтой.
Дур тачаал ихсэх нь УАУ нд бэлгийн амьдралын үйлэнд шунахаас эхэлдэг ба таны бэлгийн үйлд шунан дурлах нь хэмжээнээс хэтрэх ахул ХИЙ МАХБОДЬ арвидан өвчин гэмийг үүсгэдэг гэмтэй гэж тайлдаг.
Бэлгийн үйлийг өвөл хавар зун намрын улирал , жирэмслэх цаг хугацааг сар бүрийн шинийн сарны хүч төгөлдөр үе нарны хүч дэлгэрэх цагтай уялдуулан байгалийн хамаарал та нарын биологийн цаг буюу амьдралын хэмнэл биоритм, нас хүйс дадал хэвшил ажил мэргэжил зэрэг олон хүчин зүйлсийг тооцож Дорнын анагаах ухаанд тайлбарладаг онол бий.
Бэлгийн үйл хэтэрвээс тамир барагдаж дусал алдах, бэлгийн үйл багадваас тамир 3 махбодь хорлогдох учир бийг мэдэх нь зүй.
МУАУ-нд гэр бүл төлөвлөлт эрүүл саруул үр хүүхэдтэй болохын учрыг нарийн заасан онол байх ба бие, хэл, сэтгэлийн хүч тэгш, 7 тамир 3 хирийн язгуур төгөлдөр эрүүл эцэг эхээс баатар бүстэй хүү, хацар гоо бүсгүй төрөх нь дамжиггүйг заадаг.
Бэлгийн үйл алдагдах, сулрал зэрэг үест эмнэн засах арга эм засал идээ унд тэргүүтнийг нарийн заасан онол жор байдгийг мэдээрэй.
Тачаал ихсэх утгад дээр өгүүлсэн бэлгийн үйлээс гадна
МЭЛМИЙГЭЭР ҮЗЭХ
САМСААГААР ҮНЭРЛЭХ
СОНОРООР АНИРДАХ
ХЭЛЭЭР АМТЛАХ ХҮҮРНЭХ
МЭДРЭХҮЙГЭЭР ТЭМТРЭХ
5 мэдрэхүйн үйлийг хэтрүүлэх орох ба хэтрэх ахул таны биед ХИЙ арвидан нойргүйдэх ,зүрх гар чичрэх, шээс алдах, хөл гар бадайрч энд тэнд хэсч хатгуулан турж эцэх, ядрах тамирдах, хэвлий гэдэс дүүрч хоржигнон, санаа алдаж дотор амаргүй болж сэтгэл хямрах шинж илэрнэ.
Энгийнээр та хэт их чалчих, удаан компьютер ширтэх, зогсолтгүй үйл мэтгэх , амттан үнэртэнд шунан дурлах нь хэтрэх аваас ХИЙ МАХБОДЬ БОСЧ өвчлөх магадлалтай гэсэн утгатай юм .
Иймд хүн бүр ЯВДАЛ МӨР өдөр тутмын амьдралын хэв маягаа хянаж аливаа үйлийг хэтрүүлэлгүй амралттай ажиллан өөртөө дадуулагтүн!
Орчин цагт ХИЙ ӨВЧИН толгой дараалан ихсэж стресс нэрийн дор нойргүйдсэн хямарсан хүмүүс эрс ихэссэн ба цаашид ч улам ихсэх шинжтэй байна.
ХИЙН ӨВЧИН өөрийг ихэд зовоон хажуудхаа амар заяа үзүүлэхгүй ба ямар нэгэн европ багажийн шинжилгээгээр илэрдэггүй, эхо компьютерт оношлогдохгүй цус шээсний шинжилгээгээр мэдэгддэггүй
ҮНЭГ МЭТ зальтай эмчлэхэд амаргүй эмгэг юм.
Юугаар оношлох вэ?
МУАУ-ны судас шээс бодит үзлэгээр үзэж танин оношлож мөн тайвшруулах нойрсуулах европ эмээр бус зөвхөн УАУ ны жор заслаар эдгэдэг номтой юм.
ХИЙГ ҮЛ ЗАСВААС УХААН СОЛИОРЧ УХААН АЛДАН УНАХ, ДЭМИЙРЭН ХЭЛЭХ ХЭЛЭХГҮЙГ ӨГҮҮЛЭН , ӨӨРИЙГӨӨ ХЯНАХАА БОЛИН АМЬ БИЕЭ Ч ГЭМТЭЭХ АЮУЛ БИЙ.
Хүн бүр өөрийнхөө хэл яриа сэтгэл санаа, ажил үйлд хянуур байгууштай.
Аливаад шунан хэтрүүлэх, тачаадан хүсэхээ хязгаарлаж сураарай!
Монгол хүн бүр эрүүл байг.
Г.Машбат
Ачуут гол эмнэлэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.