
Олон улсын шатрын холбоо энэ сарын шинэчилсэн чансаагаа гаргалаа. Энэ удаа Норвегийн М.Карлсен халаагаа өгөлгүй дахин тэргүлсэн бол Армен, ОХУ, Итали, АНУ-ын шатарчид эхний таван байрыг эзэлсэн байна. Ялангуяа Япон гаралтай АНУ-ын иргэн болсон Х.Накамура тавдугаар байранд орж ирсэн олны анхаарлыг татсан аж. Харин Монголын шатарчдыг их мастер Ц.Батчулуун 2513 оноотой тэргүүлж байгаа бол ОУМ Б.Мөнгөнтуул, ЭИМ Т.Батчимэг нар эрэгтэйчүүдтэй эн зэрэгцэж эхний аравт бичигдсэн байна. Мөн Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдыг Унгарын Ю.Полгар 2676, БНХАУ-ын Х.Ифань 2629, Энэтхэгийн Х.Конеру 2613 оноотой тэргүүлж байгаа бол Б.Мөнгөнтуул 56-д эрэмблэгдэв.
Дэлхийн чансаа эхний 10
№ |
Нэр |
Улс |
Оноо |
1 |
М.Карлсен |
Норвеги |
2877 |
2 |
Л.Аронян |
Армен |
2805 |
3 |
А.Грищук |
ОХУ |
2795 |
4 |
Ф.Карауна |
Итали |
2789 |
5 |
Х.Накамура |
АНУ |
2787 |
6 |
С.Карякин |
ОХУ |
2786 |
7 |
В.Ананд |
Энэтхэг |
2785 |
8 |
В.Крамник |
ОХУ |
2777 |
9 |
В.Топалов |
Болгар |
2772 |
10 |
М.Ваше-Лаграв |
Франц |
2766 |
Монголын чансаа эхний 10
№ |
Нэр |
Цол |
Оноо |
1 |
Ц.Батчулуун |
ИМ |
2513 |
2 |
Б.Гүндаваа |
ИМ |
2501 |
3 |
Д.Шаравдорж |
ИМ |
2423 |
4 |
Г.Мөнхгал |
ОУМ |
2418 |
5 |
Б.Мөнгөнтуул |
ОУМ |
2416 |
6 |
Н.Баттулга |
ОУМ |
2411 |
7 |
Б.Хатанбаатар |
ИМ |
2390 |
8 |
М.Гүнбаяр |
ФМ |
2362 |
9 |
Т.Батчимэг |
ЭИМ |
2346 |
10 |
О.Ганболд |
ОУМ |
2333 |

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505