
НҮБ-аас Украины Мариуполь боомт хотод байрлах Азовсталь төмөрлөгийн үйлдвэрт нуугдаж байсан энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг явуулж байна.
НҮБ-ын ажилчид өнгөрсөн бямба гарагт Азовсталь үйлдвэрт хүрсэн ба нүүлгэн шилжүүлэх ажлыг Олон Улсын Улаан Загалмайн нийгэмлэг, Украин болон Оросын талтай зөвшилцөн явуулж байгаа аж.
Ройтерс агентлагийн мэдээлж байгаагаар иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор НҮБ-аас нүүлгэн шилжүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаа гэжээ.
Өнгөрсөн ням гарагийн байдлаар Азовсталь төмөрлөгийн үйлдвэрээс ойролцоогоор 100 иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.
Азовсталь төмөрлөгийн үйлдвэрийн хонгил болон цооногуудад энгийн иргэдээс гадна Украины цэргүүд гээд ойролцоогоор 1000 хүн хэдэн долоо хоногийн турш нуугдаж байгаа билээ.
Тус үйлдвэрээс нүүлгэн шилжүүлсэн иргэдийг Донецк мужийн Безыменное тосгонд баригдсан түр байранд байрлуулж байгаа ба Азовсталь үйлдвэрт байсан иргэд хэдэн долоо хоногийн дараа анх удаа нар харж байгаа тухайгаа ярьжээ.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.