Турк, Иранд коронавирусын халдварын тохиолдлууд огцом нэмэгджээ

Twitter Print
2021 оны 04-р сар 12-нд 11:18 цагт
Мэдээний зураг,

Коронавирусын шинэ хувилбарын тархалттай холбоотойгоор Турк болон Иранд коронавирусын халдварын тохиолдлууд огцом нэмэгджээ. Өнгөрсөн бямба гарагт Туркт коронавирусын халдварын 52 600 тохиолдол бүртгэгдсэн нь сарын өмнө бүртгэгдсэн тооноос 3 дахин их үзүүлэлт юм.

Туркийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаагаар шинээр бүртгэгдсэн коронавирусын халдварын тохиолдлуудын 85 орчим хувь нь коронавирусын шинэ хувилбарын вирусын халдвар аж. Халдварын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Туркийн эрх баригчид эрүүл мэндийн салбарт ажилладаг хүмүүсийг коронавирусын эсрэг вакцинд хамруулах хөтөлбөрөө биелүүлж дуусгах, 60-аас дээш насныхныг вакцинжуулах аяныг эрчимжүүлэх зорилт тавьжээ. Өнгөрсөн ням гарагт Иранд коронавирусын халдварын 21 мянган тохиолдол бүртгэгдсэн нь нэг сарын өмнөх үзүүлэлтээс 2 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

Ираны засгийн газар энэ нь коронавирусын шинэ хувилбарын тархалттай холбоотой хэмээн мэдэгдээд байна. Ираны эрх баригчид өнгөрсөн бямба гарагаас эхлэн худалдаа үйлчилгээний байгууллагуудыг хаах шийдвэр гаргасантай холбоотойгоор нийслэл Тегераны зах эзгүйрч, зах дээр ажилладаг хэдэн мянган ажилчид орлогогүй болжээ.

Эх сурвалж: NHK

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.