Энэ өдөр түүхийн хуудаснаа

Twitter Print
2014 оны 07-р сар 08-нд 08:56 цагт
Мэдээний зураг,

Долдугаар сарын 08-ны өдөр болсон  онцлох vйл явдлууд

• 1497 – Васко да Гама Энэтхэгээс Европ орох далайн аялалд гарав. 

• 1579 – Оросын Ортодокс сvмийн ариун билэгдэл болох “Казанийн Дарь Эх” бvтээлийг Татарийн Казань хотын хөрсөн доороос олж нээжээ.

• 1663 – Английн Хоёрдугаар Чарльз хаан АНУ-ын хойд хэсгийн Роде Айландыг өмчлөх эрхийг эмч Жон Кларкд өгөв. 

• 1822 – Америкийн Чиппевас омгийнхон Онтариод томоохон газар нутгийг Англичуудад өгөв.

• 1859 – 15-р Чарьлз болон Дөрөвдүгээр Карл нар Швед болон Норвегийн хаан боллоо.

• 1889 – “Wall Street “ сэтгvvлийн анхны дугаар хэвлэлтээс гарлаа.

• 1889 – АНУ-д тухайн vедээ нvцгэн гараараа тоглодог байсан боксын тэмцээнд Ирландын цагаач гэр бvлээс гаралтай алдарт боксчин Жон Л. Сулливан Жак Килрайныг 75 vе тоглож хожжээ.

• 1892 - Канадын Ньюфоундландын төв Сэйнт Жонс хот 1892 оны их тvймэрт vнс болтлоо шатав. 

• 1932 – Санхvvгийн мэдээллийн Доув Жонс Индустриалын Дундаж Индекс Их хямралын үеэр хамгийн бага буюу 41,22 болж буурчээ.

• 1982 – Иракийн ерөнхийлөгч асан Саддам Хусейны аминд хvрэх оролдлого шиитvvд амьдардаг Дужайл тосгонд гарав.

• 1990 – 1990 онд Италид болсон ДАШТ-нд Германы vндэсний хөл бөмбөгийн баг Аргентинийг хожиж цомын эзэн боллоо.. 

• 1999 – АНУ-ын Флорида муж улсын засаг захиргаа Аллен Ли Дэвисыг цахилгаан сандалд суулгаж цаазалжээ. Энэ нь Флоридад цахилгаан сандал хэрэглэсэн сvvлчийн тохиолдол байлаа.

• 2003 – Судан Иргэний Агаарын Тээврийн 39-р нислэг Суданд сvйрч 117 хvн амь сvйдсэн бөгөөд цорын ганц амьд vлдэгч нь хоёр настай хvvхэд байжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.