ЭМЯ: Сонгдо эмнэлгээр үйлчлүүлж байсан хоёр иргэний PCR буюу лабораторийн шинжилгээний хариу сөрөг гарлаа

Twitter Print
2020 оны 04-р сар 15-нд 08:00 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 14-ний өдөр ЭМЯ-наас хийсэн шуурхай мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сонгдо" эмнэлэгт 80 гаруй настай хавдартай хүн нэлээн удаан хэвтэж эмчлүүлж байсан. Уушигны үрэвсэл илрүүлэх түргэвчилсэн тестээр шинжилгээ авсан.

Мөн 40 гаруй насны уушигны бронхиттой хүн эмнэлгийн хяналтад явж байгаад түргэвчилсэн оношлуулаар шинжилгээ өгөхөд хоёулангийнх нь шинжилгээний хариу эерэг гарлаа. Эмнэлэгт хэвтэж байсан өндөр настай хүний ач хүү нь хоёрдугаар сарын 23-27-ны хооронд Улаан-Үд явсан. Тэгээд гуравдугаар сарын 20-доор өвөөтэйгээ уулзсан. Ингээд шинжилгээ авахад хариу нь эерэг гарлаа. 

Тухайн өндөр настанг нь "Сонгдо эмнэлэг"-т тусгай өрөөнд нь ганцааранг нь тусгаарласан. Нөгөө хүнийг нь ХӨСҮТ-д тусгаарласан. Гэхдээ түргэвчилсэн оношлуур 100 хувь баталгаагүй бөгөөд PCR шинжилгээгээр баталгаат хариу 1 өдрийн дараа гарна" гэж мэдээлсэн билээ. 

Тэгвэл Улаанбаатар Сонгдо эмнэлэг дээр хурдавчилсан шинжилгээгээр тогтоогдсон 2 тохиолдол нарийвчилсан шинжилгээгээр өнөө өглөө СӨРӨГ гарчээ. Энэ тухай ЭМЯ-наас мэдээллээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.