Өвөр Монголд байдал улам муудаж байна

Twitter Print
2020 оны 09-р сар 05-нд 11:48 цагт
Мэдээний зураг,

Өвөр Монголд байдал улам муудаж байна гэсэн мэдээ ирлээ. Манайхан ёстой үхэж байсан хувиа хичээсэн сул дорой ард түмэн юмаа. Аймхай хулчгар. Тэнд болж буй зүйл бидэнд ямар хамаатай юм ч гэх шиг.

Урд үүднээс чинь мэрж буй хужаа луу нэг өдөр энэ улсыг залгих бэлтгэлээ хийж байх вий. Хамгийн дургүй хүрэм зүйл нь энэ талаар юу ч дуугарахгүй гүлдийх төр засаг нөгөө олон дарга нараас нэг ч хүн дуугарахгүй байгаа нь ямар хөгийн лаларын зүйл вэ. Айцгааж байна эсвэл худалдагдчихаж гэж ойлгохоос өөр ойлголт алга.

Өвөр Монголд юу болж байгаа тухай ярих хүний үгийг хүргэе.

Төрийн албанд ажилладаг Өвөр Монголчуудыг “Хүүхдээ сургуульд явуулахгүй бол ажлаас нь хална.” гэж сүрдүүлж байна.

Хорооноос нь залгаж, “Хүүхдээ сургуульд явуулахгүй бол гэрийн хорионд хийнэ. Эсвэл нөхрийг нь хар дансанд оруулна. Хар данс гэдэг нь онгоц, вагон болон нийтийн тээврээр хаашаа ч зорчих эрхгүй болохоос гадна ямар ч ажилд оруулахгүй. Бүгдийг нь хязгаарлана.”

Үр хүүхдүүдийг нь элсэлтийн шалгалтанд оруулахгүй. Сурах эрхийг нь бүрэн хаана.

Босогчдыг эрэн сурвалжилж, мэдээлэл өгсөн хүмүүст мөнгө өгнө гэж зар гаргасан байна гэнэ.

Бүх мэдээллийн хэрэгслээр энэ тухай юу ч ярьж болохгүй. Ярьсан нэгнийг шууд барьж байцааж, нэг нэгээр нь уулзаж, хорьж, сүрдүүлээд дуугарах аргагүй болгож байна. Өөрөөр хэлбэл зүрхийг нь мохоох арга хэрэглэсээр...

Настангууд болон тэтгэвэр тэтгэмж авдаг хүмүүсийн мөнгийг нь өгөхгүй гэсэн байна.

Эрхэлж буй бизнесийг зогсоож, газар нутгийг чинь хүртэл хураана гэсэн байх юм.

Одоо вычат болон утсыг нь хяналтандаа авчээ. Айлган сүрдүүлэх ажлаа аль хэдийн эхэлсэн. Олон жил дарлагдсан Өвөр Монголчууд хоорондоо нэгдэн эвсэж байна.

Тэд ийм зүйлээс битгий ай, үндсэн хуулиа барь, халсан шалтгаан тамгатай хуудсыг нь баримтжуулж аваад, хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангахыг шаардаж, гарын үсгийг нь авах зэрэг харилцан шаардлагаа тавихыг уриалсаар... Аль болох тайван замын тэмцэл хийж байна. Гэвч Хятадууд цэрэг армиа хөдөө орон нутаг луу илгээсээр... Та бүхэн минь бодит нөхцөл байдлыг зөв ойлгоорой гэж байна даа.

А.Алтантуяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (202.126.90.32) 2020-09-05 14:41
      • 0
      • 0

      Hytad butrah boltugai.

      Хариулах

    • Zochin

      (192.82.70.28) 2020-09-05 14:07
      • 0
      • 0

      Hytaduudiig nutagtaa oruulj usguj urjuulsen Tuvd, Uigar, Umnud Mongolchuud maani ami nas,bichig soyl, gazar nutgaa aldaj baina. Edgeer ulsuud hytadiin gazar nutgiin talaas iluu huviig ezeldeg yum baina. Hujaa naraa huuguud garaval hytad gej jijighen yum uldene

      Хариулах

    • монгол

      (150.129.141.194) 2020-09-05 12:55
      • 0
      • 0

      нөгөө эх орончид хаа байна а тэнгэрт гарчээ Дашбалбар Зэнээ газар шороо монголын төлөө цохилох зүрх одоо хаа байна аа

      Хариулах