Бүх өвчин гэдэснээс эхэлдэг буюу гэдэсний бактериас хүний дархлааны 80 хувь хамаардаг

Twitter Print
2020 оны 12-р сар 18-нд 11:53 цагт
Мэдээний зураг,

Анагаах ухааны эцэг гэгддэг Гиппократ "бүх өвчин гэдэснээс эхэлдэг" гэж хэлжээ. Барууны олон эрдэмтэд энэ үг үнэн болохыг баталж байна. Гэдэсний бактериас хүний дархлааны 80% хамаардаг болохыг тогтоосон байна.

Хүний гэдсэнд дунджаар 1,5 кг орчим бактери байдаг ба ширхэгийн хувьд хүний бүх эсээс 10 дахин олон бактери байдаг. Энэ бактерийн 85% нь ашигтай бактери 15% нь өвчин үүсгэдэг бактери байвал үүнийг зохистой харьцаа гэж үздэг. Энэ харьцаа алдагдахад дархлаа суларч хүн өвчлөх магадлал ихэсдэг. Үйлдвэрийн аргаар бэлдсэн консервант агуулсан хүнс, химийн бодис, бордоо агуулсан хүнс, бүх төрлийн эм бэлдмэлүүд, антибиотикууд, төрөл бүрийн долгион, компьютер, богино долгионы зуух, гар утас, рентген туяа, туяа эмчилгээ, химийн эмчилгээ, стресс гэх мэт маш олон шалтгаанаар гэдэсний ашигтай бактери багасдаг байна. Гэдэсний бактерийн үүрэг:

1. Минералыг хүнснээс авч цус руу оруулдаг

2. Хүчил-шүлтийн тэнцвэрийг зохицуулж өвчин үүсгэгч бактерийг хязгаарлах

3. Чөлөөт радикалыг устгаж өвчин үүсэхээс хамгаалдаг

4. Гормоныг бий болгоход оролцоно

5. Тосыг задлахад оролцоно

6. Дархлааг бий болгоход оролцоно

7. Зарим витаминыг бий болгоход оролцдог

Ходоодны хүчил хангалттай их байж, гэдэсний рН нь байх ёстой хэмжээндээ байвал ашигтай бактери хэвийн байж биднийг өвчлөхөөс хамгаалж байдаг. Харин үйлдвэрийн аргаар консервант агуулсан хүнс, химийн бодис, бордоо агуулсан хүнс, агаарын бохирдол, хүнд металууд, антобиотик, химийн эмнүүд стресс зэрэг нь гэдэсний бактерийн бүтцийг эвдэж дархлааг сулруулдаг байна.

Армены профессор А.Эрзикян 1964 онд ач охинтой болоод анхны баасыг нь лабораторидоо авчирч шинжлэхэд урьд өмнө шинжлэх ухаанд нээгдээгүй сүүнхүчлийн цоо шинэ бактери олсон байна. Энэ бактери нь дөнгөж төрсөн хүүхдэд эхний 14 хоногт байдаг ба өвчин үүсгэгч бараг бүх бактерийг устаж чаддаг байжээ. Уг бактерийг Lactobacillus acidophilis гэж нэрлэсэн байна. Үүнээс хойш 4 жилийн дараа ач охин нь гэдэсний халдварт өвчнөөр өвчилж ямарч антибиотик тус болохгүй бүх эмч нар нь найдлагагүй гэж хэлэхэд профессор бактериа авчирч ач охиндоо уулгаж амийг нь аварчээ. Үүнээс эхлэн энэ бактериар бэлдмэл бэлдэх санаа төрж пробиотик бэлдмэл гарган авсан ба ач охиныхоо нэрээр НАРИНЭ гэж нэрлэжээ. Энэ бэлдмэл нь бүх төрлийн өвчин үүсгэгч бактери, вирусыг устгадаг боловч ходоод гэдэсний ашигтай бактерийг устгадаггүй харин ч ашигтай бактерийг ихэсгэдэг онцлогтой гэнэ.

Уг бэлдмэлийг Чернобылийн АЦС дэлбэрсний дараа туяаны хордлого авсан хүмүүст хэрэглэхэд хордлогыг нь багасгаж, өвчтөнийг түргэн хугацаанд тэнхрүүлж байжээ. Үүнээс үүдэн барууны хэд хэдэн улс энэ бэлдмэлийн патентыг худалдаж авсан боловч одоо болтол үйлдвэрлээгүй гэнэ. (Олон эмийг борлуулалтгүй болгоно гэж бодсон бололтой) Харин Япон, Солонгост энэ эмийг өргөн хэрэглэж бас хамтарсан судалгаа хийж байгаа юм байна.

Оросын Улаан-Үд хотын эрдэмтэн Петр Аюшеевич Шаблин бүх хүмүүсийн гэдэсний бактерийн бүтэц нь алдагдсанаас болж өвчилдөг. Зүрхний шигдээс, шизофрени, үе мөчний өвчин, хайрст үлд, ходоод гэдэсний өвчин, паркинсоны өвчин, эмэгтэйчүүдийн өвчин, хорт хавдар зэрэг бүх өвчний үндсэн шалтгааныг дисбактериоз гэж судалгаагаар баталсан байна. Хоолоор орж ирсэн гаднын уургыг ходоод задлаж аминхүчил болгоод гэдэсний бактерийн тусламжтайгаар бидний эсийн аминхүчилтэй ижил болгож шингээж авдаг. Бидний ашигтай бактери бага болоход цусанд орсон гаднын аминхүчлийг элэг өөрчилж бидний аминхүчилтэй адил болгодог. Гэдэсний бактери бага болж гаднын аминхүчлийг өөрийн болгож чадахгүй тохиолдол энэ аминхүчлүүд хуримтлагдаж цус өтгөрч, хялгасан судсыг бөглөж, цаашид том судсуудыг бөглөж цусан хангамжийг нь алдагдуулж шигдээс, даралт ихсэх, үе мөчний өвчин, арьсны өвчин, сэтгэцийн өвчин, хавдар зэрэг бүх өвчнийг үүсгэдэг.

Тиймээс өвчнөөс урьдчилан сэргийлэх, байгаа өвчнөө эмчлэхийн тулд гэдэсний бактерийг сэргээх ёстой гэж үздэг. Энэ онолынхоо дагуу монгол тарагны хөрөнгөөс сүүн хүчлийн бактери гарган авч бэлдмэл хийсэн ба өнөөдөр энэ нь хамгийн олон бактери агуулсан дэлхийд N1 бүтээгдэхүүн болсон байна. Бүх архаг өвчнийг энэ бактерийн бэлдмэлээр эмчилж болно гэж баталж байна. Түүгээрч тогтохгүй хавдрын 1,2-р үед энэ бактерийг уулгахад хавдар эдгэрч байсан байна. Энэ эрдэмтний санаачилгаар Байкал ЭМ1, Курунговит, ЭМ квас гэх мэтийн олон төрлийн пробиотик бүтээгдхүүн гарсан байна. Байкал ЭМ1 гэдэг бэлдмэлийг сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд өгөхөд ханиад томууугаар өвчлөхгүй болсон гэнэ. Экологийн сүйрэл микрофлорын сүйрлийг араасаа дагуулдаг. Микроб байнга мутацид орсноор дэлхийн улсуудыг хамарсан пандеми үүсэж олон хүн амь насаа алдахад хүрнэ гэж энэ эрдэмтэн хэдэн жилийн өмнө анхааруулж байсан байна.

Хөрсөнд 10-15 см хүртэлх газарт хүчилтөрөгчөөр амьсгалдаг микроб байдаг, түүнээс цааш хүчилтөрөгчөөр амьсгалдаггүй микроб байдаг. Хөрсний хуурайшилт, химийн бордоо, шавьж устгагч бодисууд нь энэ микробыг устгаж хөрсөнд байдаг микро элементийг байхгүй болгодог. Ийм хөрсөнд ургасан ногоо, жимс идэхэд хүний микро элементийн хэрэгцээг хангаж чаддаггүй. 30 жилийн өмнө 4 ширхэг алим идэхэд хүний төмрийн хэрэгцээг хангадаг байсан бол одоо 4 кг алим идээд ч төмрийн хэрэгцээгээ хангаж чадахгүй болсон байна. Хөрсөнд минерал, бактери байхгүй болоход хүний организмд бас дутагддаг ба энэ нь дархлааг байхгүй болгож өвчин үүсэх шалтгаан болж байна. Өнөөгийн анагаах ухаан энэ тухай юу ч ярихгүй байгаа, дархлаа судлаачид маань ч таг чиг.

Гэдэсний ашигтай бактери болох сүүн хүчлийн бактери бага болоход организмд хорт бодис ихсэж вирус хуримтлагдах таатай нөхцөл бүрддэг байна. Өвлийн ханиаднаас сэргийлэхийн тулд бактериа сэргээ гэж ярьдаг билүү, короногоос сэрийлэхийн тулд бактериа сэргээ гэж хэлэхийг хэн ч сонсоогүй байгаа. Гэдэсний бактери хэвийн байвал арьс үрчийж өнгөө алдах нь хүртэл багасдаг болохыг судлаачид баталсан байгаа. Хүн түргэн хөгшрөх нь бас л гэдэсний бактеритай холбоотой. Гэдэсний бактери хэвийн байхын тулд ходоодны хүчил хүчтэй хүчиллэг байх ёстой. Маш өмхийгөөр бие засдаг бол та тун удахгүй хүндээр өвчилнө гэж ойлгох ёстой, яагаад гэвэл таны гэдсэнд боловсруулалт биш илжрэл явагдаж байна. Ийм хүний элэг сайн байна гэж хэзээ ч байхгүй. Илжрэлийн явцад үүссэн хорт хий цусанд орж элгэнд очиж шүүгдэхдээ элгийг байнга гэмтээдэг. Тиймээс бид нар эрүүл байхын тулд ганданд мөргөх биш гэдэсний бактериа байнга сэргээж, витамин, минералын дутагдлаа арилгаж занших хэрэгтэй байна. Өнөөгийн энэ их өвчлөлийн үндсэн шалтгааны нэг бол антибиотик замбараагүй хэрэглэж гэдэсний бактериа устгаж дархлаагүй болсоноос болсон байгаа, тиймээс антибиотик эмчилгээг зөвхөн амь насны заалтаар хийж бактериа устахгүй байхыг хүн болгон анхаарах цаг болжээ.

Бадрахын Баярсайхан, Краков

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.