Чиа хэрхэн тураадаг вэ

Twitter Print
2023 оны 06-р сар 06-нд 14:58 цагт
Мэдээний зураг,

Чиа үрийг тогтмол хэрэглээд сураарай.

Чиа хэрхэн тураадаг вэ

Төв Америк бол чиагийн уугуул нутаг юм. Энэ бол майячуудын эмчилгээний чанарыг нь гайхан биширдэг нэг наст өвс билээ. Уг ургамлын үр нь эрч хүчийг сэлбэхээс гадна хэд хэдэн өвчнийг эмчилдэг увдистай.

1. Чиагийн үр ходоодонд 12 дахин өсдөг. Ингэснээр түргэн цатгаж, удаан хугацааны турш өлсөхөөс сэргийлдэг. Тогтмол хэрэглэснээр илүүдэл жингээсээ салдаг.

2. Үр ходоодон дотор өсөхдөө гель болон хувирдаг. Ингээд салстад сууж, нүүрс-ус шимэгдэхэд саад болдог байна. Үрний хэмжээ бага байсан ч үр дүн нь үргэлж мэдрэгддэгээрээ онцлогтой

3. Цаашид биеэс илүүдэл шингэн, давс, бохирдол, муу холестерин, канцероген гадагшилдаг. Цусны эргэлт сайжирч, бие махбодын бодисын солилцоо сайжирснаар турахад илүү хялбар болно.

4. Чиа нь үрэвслийн эсрэг үр дүнгээрээ алдартай. Энэ үр гуянд хуримтлагдсан целлюлиттэй тэмцэхэд тусалдаг. Бие махбодоо үрэнд агуулагдах витамин, эрдэс бодисоор хангах замаар турна гэдэг хамгийн аюулгүй арга билээ.

5. Энэ бол энергийн эх үүсвэр болсон бүтээгдэхүүн юм. Төв Америкийн орнуудад нэг хоолны халбага чиа үр 24 цагийн турш эрч хүчээр хангадаг ч гэж ярьдаг. Энэ нь хлорогенийн хүчил ихээр агуулдагтай холбоотой.

Багахан хэмжээний үрийг төрөл бүрийн бэлэн хоолондоо хийж болно. Ингэснээр таны өглөө, өдрийн хоолны хэмжээ эрс багасдаг. Харин үрийг унтахын өмнө хэрэглэж болохгүй. Учир нь ходоод дүүрч, унтаж амрахад саад болно.

Бэлтгэх арга:

Чиа үрийг төрөл бүрийн аргаар өдөр тутмын хүнсэндээ хэрэглэх боломжтой. Жишээ нь чиа үрийг түүхийгээр нь өөрийн идэх дуртай салат, йогурт эсвэл смутинд нэмж болно. Хэрэв та нарийн боов, талх бэлтгэх гэж байгаа бол чиа үр нэмж, баяжуулж болох юм. Мөн чиа үрийг усанд дэвтээхэд хөөж, том хэмжээтэй болдог тул пудинг хийхэд гайхалтай тохирдог.

1 халбага чиаг усанд дэвтээгээд, 2 халбага овьёостой хамт 11,14 цагуудад идэхэд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, маш сайн гэдэс цэвэрлэдэг шүү.

Fitness Yoga

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.