"Аварга"-ын хэргийг Япончууд сонирхож эхэллээ

Twitter Print
2013 оны 11-р сар 12-нд 10:51 цагт
Мэдээний зураг,

Сумогийн 68 дахь их аварга Д.Давгадорж, “Петровис”-ын ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэлийн хүү Б.Дөлгөөнтэй нударга зөрүүлсэн гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт олны анхаарлыг ихээр татсан билээ. Гэвч уг мэдээллийг их аварга үгүйсгэж, “Хөдөө амраад  явж байна” гэх тайлбарыг өгсөн ч дээрх хэрэг үнэн болох нь тогтоогдож, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа юм. 

Тодруулбал, тус хэлтэст 11 дүгээр  сарын 1-ний шөнийн 03:19 цагт дуудлага ирж, цагдаа нар дуудлагын дагуу очиход  Их аварга Д.Дагвадорж, Б.Дөлгөөн хоёр маргалдсаны улмаас нударга зөрүүлж  нэгнээ гэмтээсэн байж.

Уг хэрэг “Метромолл” их дэлгүүрийн зүүн талд байрлах дээд зэрэглэлийн гэх “VLVT” нэртэй шөнийн цэнгээний газарт өрнөсөн аж. Олны нүдэнд төдийлөн өртөөд байхааргүй, нууцлаг газар байрлах тус клубт тухайн өдөр  “Horror forum party 2” буюу “Жинхэнэ аймшгийн хаалттай Халловен” парти болсон юм. Чухам юуны учраас маргаан гарсан нь одоогоор тодорхойгүй байгаа ч  Б.Дөлгөөн гэгч залуу нь их аваргыг өдөж хэгжүүрхсэн гэх мэдээллийг эх сурвалж дурьдсан.  Хэн нь хэнийгээ өдөж хоргоосон ч бай, их аварга асуудлыг нударгаар бус үг хэлээрээ зохицуулчихсан бол ийм асуудал гарахгүй байлаа. Ямартай ч их аваргатай холбоотой мэдээлэл арлын орны иргэдийн чихэнд хүрч, хэвлэл мэдээлиийн хэрэгслээр уг хэргийн талаар бичигдэх болжээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.