Унтлагын өрөөнөөсөө нойр, секстэй холбоогүй бүхнийг авч хаяхыг зөвлөж байна

Twitter Print
2018 оны 02-р сар 03-нд 16:30 цагт
Мэдээний зураг,

Фэн шуйгийн мэргэжилтнүүд болон биоэнерги судлаачдын үзэж байгаагаар орон гэр эмх цэгцтэй байх ёстой гэж үздэг. Учир нъ гэр орон эмх цэгцтэй байвал үргэлж азгүй таагүй байдлыг дууддаг гэдэг юм байна. Иймээс энд тэнд замбараагүй дэл сул орхисон зүйлээ одооноос л эмхэлж цэгцлэх хэрэгтэй гэнэ.

ЗОЧНЫ ӨРӨӨ бол орон гэрийн нүүр царай. Энд зочдоо хүлээж авдаг. Чухам энэ өрөө хорвоо ертөнцтэй таныг холбож өгдөг. Энэ өрөө нь танай найз нөхөд, ойр дотны хүмүүс таны амьдралыг хэрхэн харж байгаа үзүүлэлт. Зочны өрөөнд эмх замбараагүй байх нь таны төрөл садан, найз нөхдийн хооронд хэрүүл маргаан, үл ойлголцолд хүргэх аюултай. Эцсийн бүлэгт энэ нь ганцаардал, зожигроход хүргэж, өөрийгөө хэнд ч хэрэггүй мэт мэдрэх болно. Зочны өрөө тань танай гэрт сайн хүмүүсийг урин дуудаж, татаж байх ёстой. Үүний хамт аз жаргалыг ч бас дууддаг. Зочны өрөөг хэтэрхий их тавилгатай байлгах хэрэггүй, энэ нь хүмүүстэй харьцах үед биеэ барихад хүргэнэ. Энэ өрөөнд гэрэл хичнээн их байх тусам сайн.

ГАЛ ТОГООНЫ ӨРӨӨ бол элбэг дэлбэг, энерги, хангалуун чинээлэг байдлын эх булаг. Энэ бол орон гэрийн зүрх юм. Галын өрөөнд эмх замбараагүй байх нь таагүй үр дагавартай. Хүн юу идэж байгаагаас төдийгүй хоол хийж байгаа хүний сэтгэл санааны байдлаас их хамаардаг. Галын өрөөнд бөөн хог новш, хоосон лонх, шилэн сав, тавиур шүүгээнд "чөтгөр ч хөлөө хугалам" байгаа бол илүүдэл жингээсээ салж чадахгүй байгаадаа бүү гайх. Орон гэрээ цэвэрлэснээр таны амьдралд элбэг дэлбэг, мөнгө санхүү, хайр сэтгэлийн урсгал нээгдэнэ. Хоол хүнсээ цэвэр, тохитой, гэрэл гэгээтэй, дулаан орчинд бэлдэх ёстой, тэгсэн цагт л хор учрахгүй ашиг өгнө.

ҮҮДНИЙ ӨРӨӨ Өөдлөх айл үүднээсээ гэдэг дээ. Айлын үүдний өрөө төв зам болохоор эмхэлж цэгцлэх ажлаа эхлүүл. Хэрэв танай гэр орон цэвэр цэмцгэр биш, бохир заваан, эмх замбараагүй бол аз ирнэ гэж хүлээгээд нэмэргүй. Зарим айл янз бүрийн шалтгаанаар жишээлбэл нүүж суух гээд хааяа замбараагүй байдаг, энэ бол түр зуурын үзэгдэл. Түүнээс биш энэ айлынхан залхуу гэсэн үг биш. Харин байнга бохир заваан, эмх замбараагүй байдаг айл яаралтай арга хэмжээ авахгүй бол болохгүй. Ямар ч сахилга бат, дэг журам сахидаггүй, эмх замбараагүй орон гэр үргэлж таагүй явдал, гай зовлонг урин дуудаж байдаг гэнэ. Энэ тал дээр фэн шуйгийн мэргэжилтнүүд төдийгүй био энергиэр ашиглан эмчлэгсэд, сэтгэл зүйчид санал нэггэй байна.

Фэн шуйд зааснаар үүдний өрөө бол айл өрхийн төв гудамж, гол зам юм. Хэрэв энэ зам дээр хуучин хувцас, элдэв хог новш, гутал, эвдэрсэн дугуй, хүүхдийн тэрэг байвал сайн юм авч ирэхгүй. Үүнээс болоод танай гэрт байнга хэрүүл маргаан гарч, мөнгө хомсдон, гэр бүлийн гишүүд сав л хийвэл гэрээсээ гарч зугтаахыг хүснэ. Харин та үүдний өрөөгөө сайхан цэвэрлэж, эмх цэгцтэй болгон хэрэггүй зүйлсээ гаргаж хаяхын зэрэгцээ эвдэрсэн юмаа янзалж, улирлын бус хувцас, гутлаа шүүгээнд хийх зэргээр хичээл зүтгэл гаргавал аз жаргалд хүрэх замаа чөлөөлнө гэсэн үг. Тэгсэн цагт аз өөрөө танай хаалгыг тогших болно.

УГААЛГЫН ӨРӨӨ Угаалгын өрөө хамгийн сайхан байх ёстой. Ер нь угаалгын өрөөг гэрийн эзэгтэйн нүүр царай гэх нь бий. Хэрэв энэ өрөө бохир, ханан дээр толботой, тааз нь аалзны шүлс хэрсэн, хаа сайгүй нүүрний будаг шунхтай сав хөглөрч, нүүр гарын алчуур заваан байгаа бол тухайн гэрийн эмэгтэйчүүд өөрийгөө голомхой, дорд үздэгийн илрэл.

Харин өөрийгөө зөв үнэлж чаддаг, өөртөө болон амьдралдаа сэтгэл хангалуун явдаг хүмүүсийн галын өрөө үргэлж цэвэрхэн, гэрэлтэж байдаг. Та өглөө бүр угаалгын өрөөгөө цэвэрлэхийг хичээ, энэ өрөө ямар байна өдөр тэгж л өнгөрнө.

УНТЛАГЫН ӨРӨӨ бол хамгийн нууцлаг байх өрөө, энэ бол хайр сэтгэл, аз жаргалыг бүтээдэг өргөө. Энэ өрөөнд эмх замбараагүй байх нь нойргүйдэлд хүргэж, хайртай хүнтэйгээ хэрэлдэх, бэлгийн харьцаанд асуудал үүсэх зэргээр сөргөөр нөлөөлнө. Унтлагын өрөөнөөс нойр, секстэй холбоогүй бүхнийг авч хаяхыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Телевизор, компьютер ч энд байх ёсгүй. Унтлагын өрөө зөвхөн нам гүм, хайр дурлалын тухай бодол төрүүлэх ёстой.

Та гэрээ цэвэрлэхдээ удаан хэрэглээгүй эд юмсаа хайрлалгүй хая, чөлөөлөгдсөн орон зайд эерэг энерги, эд баялаг цутган орж ирнэ. Энэ нь бүтэн жил засах гээд амжаагүй эвдэрхий данхаас дээр шүү дээ. Төдийлөн шаардлагагүй эд зүйлсээсээ ямар нэг хармын сэтгэлгүйгээр салж, орон гэрээ эмх цэгцэнд нъ оруулах ажилд цаг алдалгүй арга хэмжээ аваарай.

ЖОРЛОН бол та бидний ухамсар, сэтгэл санааны агуулах. Тийш нь бид мартахыг хүссэн зүйлээ хийчихдэг. Жорлон нь зарим хүний хувьд юм боддог газар нь. Энд хичнээн их хог новш байна таны амьдралд төчнөөн таагүй нууц байгаа гэж болох юм. Гэхдээ амьдралынхаа ичмээр нууцыг нуух оролдлогоо зөн совин, холын хараа, хэтийн төлөвлөгөө болгож хувиргаж болно. Гомдол, асуудлаа бүү хуримтлуул, тэдгээрийг жорлонгийн устайгаа татаад урсга.

ikhmongol.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Бмаа

      (49.0.144.55) 2019-10-08 16:56
      • 0
      • 0

      эмх цэгцтэй байхаар азгүй байдпийг дууддаг гэнэ үү Ойпгосонгүй

      Хариулах