Зууны хулгайчийг цагаатгасан Прокурор одоо нүүрсний хулгай илрүүлнэ гэдэгт итгэлээ гэж үү

Twitter Print
2022 оны 12-р сар 11-нд 10:20 цагт
Мэдээний зураг,

Оюун-Эрдэнэд харамсан учирлах нь...

-Монгол улсын Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ танаа-

Нэгэн цагийн анд чинь болох Мөнхбаясгалангаас харамсан сануулах учир байна. Чи яах гэж Нүүрсний хулгайтай тэмцэв. Хэнийг гарч ирнэ гэж бодоо вэ. Мөнөөх л MCS, мөнөөх л Ч.Хүрэлбаатар, мөнөөх л Сү гарч ирнэ гэдгийг тооцсонгүй юу. Мөнөөх л Энержи ресурс гарч ирэх нь тодорхой шүү дээ. Тэдэнтэй шударга тэмцэнэ гэж санаа юу. Үе үеийн энэ хулгайч нартай тэмцээд гудамжинд гарч юу ч үгүй болсон, шоронд орсон хүмүүс олон гэдгийг мэдсэнгүй юу.

Салхитын ордыг хятадуудаас хурааж аваад ахмадын зээлийг тэглэдэг шигээ санаа юу. Дээд шүүхийн 17 шүүгчийг нэг зарлигаар түдгэлзүүлээд шалгадаг шиг болно гэж бодоо юу. Эрдэнэтийн 49 хувийг ХХБ-наас хурааж авсан шиг хөдлөнө гэж санав уу. Жинхэнэ нүүрсний хулгай чинь 1992 оноос эхэлсэн юм аа.

Бороо гоулдын 41 тонн алтыг татваргүй гаргаж, Тавантолгойг 3 удаа хулгайлах гэж оролдоход тэргүүлж явсан Сү.Батболд ахын чинь тавиулууд танхимд чинь сайд болоод сууж байна шүү дээ. Эрдэнэтийн 49 хувийг ХХБ-д өгөхөд Шадар сайд нь явсан нөхөр шүүх прокурорыг чинь томилоод толгой дээр чинь сууж байхад чи яаж хөдлөх юм бэ.

2012 онд Тавантолгойн Зүүнх Цанхыг Хятадын Чалкод 350 сая доллараар барьцаалж мөнгө аваад 410 сая доллар болгож Монгол улсын 4 Засгийн газар 7 жилийн турш төлж барагдуулсан түүхийн эзэн хажууд чинь Шадар сайдын статустай гэтэж явааг мэдсэнгүй гэж үү.

Нүүрсний топ хулгайч Сү гийн дүү Гаалийн даргаар чинь ажиллаж буйг мартав уу. Сүүлийн 4 жил Сангийн сайд хийсэн Хотгор шанагын хулгайчийг Засагт чинь шахсаныг умартав уу. Танай Засгийн газрын тэмцэн байж буулгаж авсан Рио Тинтогийн гэрээг гардан үйлдсэн нөхөр сөрөг хүчний чинь дарга болохоор прокуророор цагаадчихаад 12- р сарын 24 нд Төрийн ордонд бүрээ бөмбөр нүдэх гэж буйг мэдсэнгүй гэж үү.

Зууны хулгайчийг цагаатгасан Прокурор одоо нүүрсний хулгай илрүүлнэ гэдэгт итгэлээ гэж үү. Тавантолгойг авах гэсэн, Эрдэнэтийн 49 хувийг хураалгасандаа, Салхитын ордыг алдсандаа шаралхсан этгээдүүд нөгөө талд чинь бодитоор үгсэн хуйвалдаж буйг харсангүй юу. Оюун-Эрдэнэ ээ, чамд үнэхээр улс төрийн туршлага дутлаа.

Би харамсаж байна. Харамссандаа үүнийг бичиж байна. Одоо дэргэд чинь байгаа бүхэн урвана. Уулзуутаа бөхөлзөж байсан болгон дэвсэнэ. Ядуу дутуу амьдарч байгаа ард түмний хилэнгийн гал руу чамайг ганцааранг чинь шиднэ. Гэвч энэ хилэнгийн гал үүгээр унтрахгүй. Хэрэв унтрахгүй бол төрийн эргэлт ч болж магадгүй. Ийм нөхцөл чамд тулгахад чи өөрөө огцрох мэдэгдлээ хийнэ. Улс төр гэж ийм байдаг. Жинхэнэ хулгайч нар чинь энэ.

Энэ бүх нууцыг чи өөртөө тээгээд улс төрийн үхдэл болох уу, үзэл санаа тэмцэлдээ үнэнч үлдэх үү... Энэ сонголт хэцүү. Хэрэв хоёрдахь сонголтыг хийвэл Монголын хамгийн хүчирхэг олон дайсантай хүн болно. Тэмцэл ийм л байдаг, гэхдээ энэ бол төгсгөл биш. Үүнийг санаж яваарай... Ай 40 нас гэдэг улс төрийн хувьд гэнэн нас юм байжээ.

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.161.56) 2022-12-11 11:36
      • 0
      • 0

      Энэ хүнийг дуусгах ажиллагаа энэ цаг мөчөөс биш өөрийг нь мэдэгдэл хийсэн өдрөөс эхэлжээ. Одоо хөтөлж яваад хаясан Хүүкдээ юу ч гэсэн ханд даа. Оройтсон бороо доо. Ард чинь асаалттай бүхэл бүтэн танкийн хороо нормальдаад зогсож байгаа юм байна. Эхлээд л буруу өрсөн шатраар яаж нүүж болох вэ? дээ. Бүх хүнийг чинь ардаа, харин бүх бодууд чинь өөртэй чинь хамт урдаа л байгаа юм бна. Эсрэг тал чинь эхлээд л пионер мадаар эхлэх нь дээ.

      Хариулах