МУГТ Б.Сэр-Од Гиннесийн дээд амжилт тогтоолоо

Twitter Print
2023 оны 08-р сар 28-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээн наймдугаар сарын 19-27-ны хооронд Унгарын Будапешт хотноо болж байна.

Энэхүү тэмцээнд Ж.Олонбаяр, Б.Сэр-Од, Ц.Бямбажав, Г.Хишигсайхан нар оролцож буй.

Эрэгтэй тамирчид тэмцээний хамгийн сүүлийн өдөр /2023.08.27/ өглөө 07:00 цагт уралдаанаа эхлүүлсэн.

Хөнгөн атлетикийн түүхэнд дэлхийн аваргад хамгийн олон удаа оролцсон тамирчдыг Испанийн Есүс Анхель Гарсиа Брагадо (13 удаа ДАШТ-д оролцсон), Португалын Жоао Вейра, Сюзанна Фейтор (11 удаа) нар тэргүүлдэг байна.

Тэгвэл хөнгөний ДАШТ-д 11 удаа тасралтгүй оролцсон амжилтаар МУГТ Б.Сэр-Од Португалын хоёртой зуузай холбох хэдий ч тэдгээр тамирчид бүгд спорт алхааных.

Тиймээс марафон гүйлтээр Б.Сэр-Одтой дүйцэх тамирчин дэлхийд байхгүй бөгөөд тэрбээр уг амжилтаараа Гиннесийн дээд амжилт тогтоож байна. Б.Сэр-Од 2002 оноос хойш ойролцоогоор 74 марафонд оролцжээ.

Хэрэв Б.Сэр-Од 2024 оны Парисын олимпод оролцож чадвал зургаан олимпод оролцсон дэлхийн анхны марафонч болох юм.

Тэрбээр, Монгол Улсын гавьяат тамирчин, Ази тивийн аваргын алт, мөнгөн медальт, Олимпийн наадамд таван удаа оролцсон юм.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.