
Хятад ханзаар бичсэн аливаа мэдээллийг Монгол хэлээр харгалдуулан унших нэгэн сонирхолтой программ Хятадууд бүтээсэн байна. Онцлог нь Хятад үгийг кирилл үсгээр хөрвүүлэн буулгадаг уг программ IOS үйлдлийн системтэй ухаалаг гар утсанд зориулагджээ. Хятадын Олон улсын радиогийн Монгол хэлний редакциас эрхлэн гаргасан энэ программ Хятад судлаачид болон оюутан залууст нэн шаардлагатай мэдээ, мэдээллийг багтаасны дээр бизнес, үйлчилгээний талаарх мэдээллүүдийг ч оруулж өгсөн аж. Хятадад кирилл Монгол бичгээр гарч буй анхны мэдээллийн цахим хуудас гэдгээрээ онцлог уг АРР-д тавигдсан мэдээ, мэдээлэлүүд нь фото, видео хэлбэртэй бөгөөд хятад хэлний хичээл хүртэл орсон байна. Хятад хэл сурах, хятад оронтой танилцах хүсэлтэй хүмүүст ун АРР гарын авлага болно гэдэгт зохиогчид нь итгэлтэй байгаа гэнэ.




E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505