Жо Байден америкчууд хэвийн амьдралдаа эргэн орж байгааг онцлов

Twitter Print
2021 оны 07-р сар 05-нд 11:19 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2021 оны АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр нь америкчууд коронавирусын цар тахлын дараа энгийн амьдралдаа эргэн орж байгаагаараа онцлог болж байна хэмээн мэдэгджээ.

Тэрээр, "Энэ жил 7-р сарын 4-ны өдөр тэмдэглүүштэй өдөр болж байна. Учир нь бид харанхуйгаас гарч байна. Цар тахал, тусгаарлалт, өвдөлт, айдас, нэгнийгээ алдах сэтгэл өвтгөм явдлаас ангижирч эхлээд байна" хэмээн Цагаан ордонд болсон баярын хүлээн авалтын үеэр мэдэгджээ.

Коронавирусын цар тахлыг бүрэн ялж чадаагүй ч коронавирус америкчуудын амьдралыг хянаж, улс орны амьдралыг гацаах боломжгүй болсон гэдгийг Ерөнхийлөгч Ж. Байден онцолжээ.

Түүний хэлж байгаагаар америкчууд уг хөнөөлт вирусыг ялахад ойрхон байгаа аж. Ерөнхийлөгч Ж. Байден АНУ-д ажлын байрны тоо нэмэгдэж, албан байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа идэвхжиж, эдийн засгийн өсөлт бүртгэгдсэн болохыг онцолжээ.

Тэрээр ард иргэдэд коронавирусын цар тахлын ялах явдалд хувь нэмрээ оруулж, коронавирусын эсрэг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж, "Энэ бол та бүгдийн хийж чадах хамгийн эх оронч алхам шүү" хэмээн мэдэгджээ.

Жон Хопкинсын их сургуулийн судалгаагаар ням гарагийн байдлаар АНУ-д коронавирусын халдварын нийт 33.7 сая тохиолдол бүртгэгдэж, 605 мянга гаруй хүн уг вирусын улмаас нас баржээ.

Эх сурвалж: https://www.interfax.ru/world

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.