
“Хятадын соёлын хувьсгал” эхлэсэн өдөр буюу 1966 оны 05-р сарын 16-ны өдөр Бээжинд улс төрийн товчооны “өргөтгөсөн хуралдаан” болж Маогийн /Mao Zedong/ мөрийн хөтөлбөрийг батлахад голлон төвлөрхийн хамт ангийн тэмцэл өрнүүлж саяхан огцорсон Пэн Жэнь, Луо Руйкин /Peng Zhen, Luo Ruiqing/ зэрэг удирдагчдын эсрэг “яллах дүгнэлт” боловсруулжээ.
Мөн энэ хурлаар Маогийн хувийн хяналт дор бэлтгэгдсэн “5-р сарын 16-ны мэдэгдэл” /May 16 Notification/ батласан нь “Соёлын хувьсгал”-ын /Cultural Revolution/ үзэл суртлын үндэслэлийг хураангуйлан багтаасан бичиг баримт байсан юм. Энэ өдрөөс л соёлын хувьсгал эхлэж “Мао Зэдуны бодлын дуран ба микроскоп”-ыг /the telescope and microscope of Mao Zedong Thought/ ашиглан ангийн дайснуудтай тэмцэж эхлэв. Тэд зөвхөн ангийн дайснуудтай ч тэмцээд зогсоогүй бөгөөд тосгодын хүмүүсийн уламжлалт соёл, амьдралын хэв маягийг өөрчлөх үүрэг даалгаврыг оюутнуудад өгч Хятадын өнцөг булан бүрд илгээж байв. Багш нар болон тухайн үеийн сэхээтнүүүдийг хөрөнгөтний үзэлтнүүд хэмээн үзэж, тэдний хэрэглэдэг ном, хөгжим болон бусад барууны соёлтой холбоотой зүйлсийг Улаан хамгаалагчдаар шатаалгаж, эсэргүүцэгчдийг харгисаар эрүүдэн шүүж, буудан хороох ажиллагаа эндээс л эхлэсэн. Харамсалтай нь Хятад даяар 1966-1976 оныг хүртэлх 10 жил үргэлжилсэн энэхүү хувьсгал нь Хятадын Коммунист намын тэргүүн, Хятадын удирдагч асан Мао Зедуны улс орондоо өрнүүлсэн нэгэн “хар түүх” болж бичигдсэн. Соёлын Хувьсгал 1966 оны 5-р сарын 16-ны өдөр албан ёсоор “Лебрали хөрөнгөтнүүдийг Хятад орноос цэвэрлэх” гэсэн нэртэйгээр эхэлжээ.
Энэхүү хувьсгалын гол зорилго нь Мао Их үсрэлтийн бодлогын /1957-1962 онд Мао их үсрэлтийн бодлого явуулсан нь амжилтгүй болж, хятад хүнд байдалд орсон юм/ дараа өөрийгөө дахин сэргээх гэсэн оролдлого байлаа. Ингэхдээ тэрээр Хятадын уламжлалт соёл коммунист хувьсгалд ихээхэн садаа болж байна хэмээн үзжээ. Тиймээс тэр саад болоод “тушаанаас” салах хэрэгтэй хэмээн тус хувьсгалыг эхэлүүлсэн юм.
10 жил үргэлжилсэн Соёлын хувьсгалд хятадын нийт ард түмэн тэр дундаа коммунист намын лидерүүд, хөдөө тосгоны иргэд ихээр өртөж мөрдлөг хавчлага, дарамтын дээдийг амссан билээ. Гэхдээ хувьсгалын үндсэн гол объект нь коммунист намын лидерүүд, ажилчид, төрийн албан хаагчид, сэхээтнүүд байв. Мао үзэхдээ тэд бол Лебрал хөрөнгөтөн үзэлтэнгүүд, тэдний энэ үзлээс болж коммунизмд алдаа гарч байна хэмээн тэднийг мөрдөж мөшгих, цөлөх, алах, эрүүдэх гээд бүх л аргаар цэвэрлэгээ хийсэн юм.
Мао Соёлын хувьсгалыг хийхийн тулд оюутнуудыг татан оролцуулж, тэднийг Улаан хамгаалагчид хэмээн нэрлэж. Оюутнуудын хичээлийг хааж, хөдөө тосгод руу явуулж, тосгодын хүмүүсийн уламжлалт соёл, амьдралын хэв маягийг өөрчлөх үүрэг даалгавар өгдөг байв. Багш нарыг хөрөнгөтний үзэлтнүүд хэмээн үзэж, тэдний хэрэглэдэг номуудыг Улаан хамгаалагчдаар шатаалгаж байлаа.
Улаан хамгаалагчид сэхээтэн, намын лидерүүдийг доромжилж, түүхийн өв болсон хөшөө дурсгалыг нураах гээд коммунизмын хамгаалагч нэрээр бусармаг бүгдийг хийж, Мао ч ихээр дэмжин өөгшүүлдэг байлаа.
Соёлын хувьсгалаар зөвхөн эрүү шүүлтээр гэхэд л сая гаруй хүн тамлагдан үхсэн гэсэн тооцоо байдаг. Энэхүү Хятадын Соёлын Хувьсгал улс орны соёл, боловсролын салбар, тэр дундаа эдийн засагт асар их хохирол учруулсан бөгөөд энэ хугацаанд Хятадын эдийн засаг бүхлээрээ сүйрсэн юм.
Соёлын хувьсгалаас болж 20-н сая хүн нас барснаас 3 сая орчим нь амиа хорлосон гэдэг. Мао Зэдунг барууны соёл болон бараа нь Хятадыг капиталист бодлогод оруулна гэдэгт бүрэн итгэж байсан бөгөөд сэргийлэхийн тулд бүгдийг хийсэн юм. Хятадад Уильям Шекспир, Чарльз Диккенс /Charles Dickens/, Аристотель зэрэг соёл урлаг, философийн чиглэлийн хамгийн томоохон хүмүүсийн бүтээл бүгд хориотой болсноос гадна барууны хөгжим, соёлын бараа бүтээгдэхүүн, сонгодог урлагтай холбоотой бүхнийг устгаж, хориглож байлаа.
1969 онд оюутнуудын буюу Улаан хамгаалагчдын энэхүү үйлдлүүд нь Маогийн хяналтаас бүрэн гарч, улс орон даяар самуун үүссэн юм. Ингээд Мао цэрэг арми дайчлан Улаан хамгаалагчдын хөдөлгөөнийг хүчээр дарсан билээ. Хэдийгээр улаан Хамгаалагчдын хөдөлгөөн 1969 онд дуусгавар болсон ч хувьсгал үүгээр дуусаагүй юм. Маогын Дөрвөн Дээрэмчин /Gang of Four/ нэртэй нэгэн бүлэг байсан бөгөөд энэ бүлгийг Маогийн эхнэр нь толгойлдог байжээ. 1976 онд Моаг үхсэний дараа Дөрвөн Дээрэмчид засгийн эрхийг авсан ч, энэ эрх удалгүй нурж дөрвөн дээрэмчдэд цаазын ял оноосон ч хорих ялаар сольсон. Энэхүү шүүх хурлын дараа л “соёлын хувьсгал” хэмээх их завхрал, хэлмэгдүүлэлт, эмх замбараагүй байдал дууссан гэж үздэг.
Хятадын коммунист нам хамгийн анх 1981 онд “Соёлын хувьсгал” бол алдаа байсан гэдгийг хүлээн зөвшөөрч зарласан. Тэгэхэд “хувьсгалын эсэргүү бүлэглэлүүдийн оролдлого, удирдагчдын буруугаас нам, улс, олон үндэстний ард түмэн асар их хохирол амссан юм” гэж тэмдэглэсэн байна.
Барууны хэвлэлүүд энэ аймшигт үйл явдал эхлэсний 50 жилийн ойг дурсч бичихдээ үзэл суртлын энэ аймшигт хядлагын үеэр ХКН-ын гишүүдийн дөрвөн хүний нэг буюу таван сая хүн хэлмэгдсэн бол энэ хэлмэгдүүлэлтийн дам хохирогч болон сүүдэрт нь өртсөн хүний тоог 100 сая гэж дурдсан.
Гүндсамбуугийн Ариунчулуун
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(202.126.89.251) 2013-11-12 13:00Goe yumaa.
Хариулах