Зээлийн хүү жил бүр 1 хувиар буурч, 2023 онд сарын 1 хувьд хүрнэ

Twitter Print
2020 оны 08-р сар 25-нд 14:36 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Г.Амартүвшин, Ч.Ундрам нар Зээлийн хүүг бууруулах стратеги батлах Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан талаараа мэдээлэл хийлээ. 

Тус тогтоолын төсөлд зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах макро эдийн засгийн тогтвортой орчин бүрдүүлэх, зээлийн эрсдэл, зардлыг бууруулах, зээлийн гэрээ, хэлцэлд оролцогчдын шаардах эрх баталгаажуулах, үүргийн гүйцэтгэлийг шуурхай хангах, банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны зардлыг бууруулах чиглэлээр авах арга хэмжээг нарийвчлан тусгасан байна. 

Эдгээр арга хэмжээнд Засгийн газар, Төв банк, Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг тусгайлан зааснаас гадна санхүүгийн урт хугацаатай тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх нөхцөл, шаардлагыг шинээр хуульчлан тогтоох зэрэг хууль, эрх зүйн шинэчлэлийн санал боловсруулах чиг үүргийг багтаажээ.

УИХ-ын Б.Баттөмөр "Банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны зардлыг бууруулах, банкны эрсдлийг бууруулах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгийн биржээр дамжиж арилжаалах үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлүүдээр төсөл боловсруулж УИХ-д өргөн барьсан. Өнөөдөр эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх байх. Ирэх долоо хоногт чуулганаар хэлэлцэгдээд явна.

МУ-д зээлийн хүүг бууруулах чиглэлээр урд өмнө маш олон тогтоол шийдвэрүүд гарч байсан. Тухайлбал 2011 онд УИХ-ын тогтоол гарч зээлийн хүүг бууруулах, 2014-2016 онд зээлийн хүүг бууруулах чиглэлээр тогтоол гарч байсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 20.5 хувь байсан зээлийн хүүг 16.3 болж бууруулсан. 2023 оны эцэс гэхэд сарын нэг хувийн хүүтэй болох үр дүн гарна гэж тооцож байгаа. Зээлийн хүүгийн зардал нийт зээлийн 60 хувийг эзэлдэг. Манай банкнуудын татан төвлөрүүлсэн хадгаламж их өндөр хүүтэй байдаг. Тиймээс зээлийн хүүг бууруулахын тулд хадгаламжийн хүүг бууруулна. Хугацаагүй хадгаламжид хүү төлөхгүй байх. Хугацаатай хадгаламжийн хүү ч бас тодорхой хэмжээнд буурна.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: “Хадгаламжийн хүү чөлөөт зах зээлийн зарчмаар явна. Арилжааны банкуудын тусгай нөхцөлтэй хадгаламжийг хориглох, хязгаарлах тал дээр анхаарах болно. Системийн банкууд тусгай нөхцөлтэй хадгаламж авах нь багассан.  Интернетбанк, АТМ, пос машин шимтгэл авдаг хэлбэрийг байхгүй болгоход дорвитой арга хэмжээ авна.  

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Зээлийн хүүг бууруулах стратегийн гол ач холбогдлыг Монголбанк, Монголын банкны холбоотой хамтран боловсруулсан. Өнгөрсөн дөрвөн жил зээлийн хүү 3.8 хувиар буурсан. Энэ нь сүүлийн 20 жил байгаагүй үзүүлэлт.

УИХ-ын гишүүн Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн: Зээлийг хүүг бууруулах стратеги 2018 онд батлагдсан. Стратегтэй холбоотойгоор зургаан хуульд өөрчлөлт орох төлөвтэй байна. Сүүлийн гурван жил сүүлийн гучин жилтэй харьцуулахад банкны хүү буурсан гэж дүгнэж байгаа.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.161.25) 2020-08-21 15:05
      • 0
      • 0

      Хүүхдийн хадгаламжийн хүүнээс хүү авдагаа болих хэрэгтэй эсвэл хзгаартай бх хэрэгтэй хүүхдэдээ 5 10 цаас боломж бололцоогоороо хийгээд бдаг дээрээс нь хумслаад бдаг бид мөнгө ашиглуусаны төлөө хүү төлж бна

      Хариулах

    • zooya

      (47.144.135.69) 2020-08-21 14:40
      • 0
      • 0

      hadgalamjiin hyynees 10% avahaa boliochee

      Хариулах

    • Зочин

      (64.119.18.228) 2020-08-21 14:29
      • 0
      • 0

      Хадгаламжийн хүү буурч бга бол хүүниы 10% авдагаа болих хэрэгтэй.

      Хариулах