Таны энерги хэдий сайн байна, төдий чинээ урт удаан, аз жаргалтай амьдрах болно...

Twitter Print
2020 оны 11-р сар 03-нд 08:41 цагт
Мэдээний зураг,

Хүний аура ямар учир шалтгаанаас болж гэмтдэг вэ?

Гэрлэн бие үргэлж гаднын нөлөөллөөс үүдэн гэмтэж, энерги багасдаг гэвэл өрөөсгөл. Сэтгэл санаа, үзэл бодол чинь маш чухал. Хүний гэрлэн биеийн эвдрэлийн 70-80 хувь өөртэй нь холбоотой. Сэтгэл санаа байнга зовних, муу зүйл бодох, гашуудах, шаналах, муу эрчим энергитэй үг хэлэх, хэн нэгэнтэй хэрэлдэж муудах нь аураг гэмтээж, энергийг багасгадаг.

Хүний аура гэмтсэнээр ямар сөрөг нөлөөтэй вэ?

Гэрлэн биеийн хэлбэр, хэмжээ алдагдвал таны амьдралд болон биед ямар нэг өөрчлөлт гардаг. Амжилт, уналт, эрүүл, өвчтэй байх чинь ч үүнтэй л холбоотой. Зарим тохиолдолд оношлуулсан хүний гэрлэн бие гэмтэж, сийрэгжин, цоорсон, муу муухай зүйл түүнд наалдсан байдаг аж. Гэрлэн бие багасах, тэлэх нь ч бий. Багассан бол энергийн дутагдалд оржээ гэсэн үг юм.

Хэрхэн хүний аураг гэмтэхээс хамгаалах вэ?

Нэгэнт гэмтсэн, цоорсон, сийрэгжсэн гэрлэн биеэ хэрхэн хэвийн болгох билээ гэдэг асуудал тулгарах нь дамжиггүй. Бүх зүйл учир шалтгаантай. Тиймээс юуны өмнө шалтгаанаа тодорхойлж, түүнийгээ үгүй болгоно.

Энерги нь нөгөө талаас бидний энэ хорвоод амьдрах “тийз” буюу нас юм. Таны энерги хэдий сайн байна, төдий чинээ урт удаан, аз жаргалтай амьдрах болно. Энерги дуусах тэр цаг хугацаанд Таны энэ насны амьдрал дуусгавар болдог жамтай. Тиймээс энерги тодорхойлуулна гэдэг нь насаа тогтоолгох гэсэнтэй утга нэг.

Чакрас ба тэдэнтэй ажиллах арга. Хүний үндсэн чакрагийн ...

Янз бүрийн орны Аура судлаачдын бүтээсэн зүүлт, бугуйвч, бөгж гээд энергийн маш олон бүтээгдэхүүн бий. Тэдгээрээс одоогийн байдлаар өөртөө эерэг мэдээллийг хамгийн ихээр агуулсан нь  “MEF”  технологи байдаг аж. Энэ нь махан болон гэрлэн биед хоёуланд нь эерэг нөлөө үзүүлдэг нь гайхалтай. Мөн энергийн алдагдлыг хамгийн хурдан хугацаанд нөхөн аз жаргал, эрүүл мэнд, сайхан бүхнийг бий болгох эх үүсвэр юм.

Алдагдсан энергиэ нөхөхийн тулд бүтээгдэхүүн хэрэглэхээс гадна бясалгал хийх шаардлагатай. Мөн сэтгэл санаа, үзэл бодлоо сайн сайхан зүйлээр цэнэглэх, агаар, салхинд гарах, бясалгал хийх, сайхан дуу, хөгжим сонсох, үргэлж өөдрөг, гэгээн сайхан зүйл бодох, ярих нь чухал.

Сүүлийн үед барууны орнуудад энергийн эмчилгээг их анхаарах болжээ. Манайхан эмчид үзүүлэхээр ямар нэг шинжилгээ хийлгээд ир гэдэг бол барууны зарим эмнэлэгт энергийн оношлогоонд ороод ир гэх хандлага ажиглагдах болжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.