Коронавирусын халдвараар өвдсөн бол доорх дасгал нэн тустай

Twitter Print
2021 оны 07-р сар 05-нд 12:57 цагт
Мэдээний зураг,

Корона вирусын халдвараар өвдсөн бол

Энэхүү вирус нь болон амьсгалд оролцох туслах булчингуудыг сонгомлоор гэмтээж байгааг бид бүгд мэдэж байгаа эргээд хурдан хэвийн байдалд нь ороход эмнээс гадна анхаарах хэдэн зүйл байна.

1. Түрүүлгээ харж хэвтэх

Ингэснээр уушгины доод дэлбэнгүүдийн агааржилтыг нэмэгдүүлнэ. Хэвтэхдээ ташаа хэсэгтээ 1-2 дэр ивээд өгвөл тун зүгээр шүү.

2. Хаалганы голд босоо байрлалаас эхлэнэ.

Тохойгоо нугалаад шуугаа хаалганы хажуу талд 90 градусын өнцгөөр байрлуул. Мөрний урд хэсэгт суналт мэдрэгдэх хүртэл урагшаа жаахан жаахнаар ахиулан 120 градус хүртэл сунгаарай. Өдөрт олон удаа 30-60 секундын турш хийнэ.

3. Амьсгалын дасгал

Хамраараа амьсгалаа аваад амаараа гаргана. Эхэндээ амьсгал авахад өнгөцхөн бас цээжээр өвдөж магадгүй бага багаар нэмээд байвал аяндаа хэвийн байдалдаа орно. Шаар мөн үлээгээрэй. Уушиг чинь лав баярлана шүү.

4. 90/90 байрлалтай өрцний дасгал

Шалан дээр хэвтээд хөлөө сандал дээр тавьна. Нэг гараа гэдсэн дээрээ, нөгөө гараа цээжний дээрээ тавиад аажмаар гүнзгий амьсгалаа аваад гэдсээ агаараар дүүргээд дараа нь амьсгаагаа гаргаад давтана. Амьсгал авахдаа нуруугаа хотойлгохгүй байхаа мартуузай. 5-10 минутын турш хийнэ.

5. Дөрвөн хөллөөд амьсгалын дасгал хийх

Нуруугаа шулуун эхлээд амьсгаагаа авахдаа нуруугаа тааз руу чиглүүл. Давталт бүр нь ~ 10 секунд үргэлжилнэ.

Дэмтэй шүү ядаж нэгийг нь ч болтугай оролдоод үзээрэй.

Эх сурвалж: https://www.onemedical.com/blog/healthy-living/covid-19-respiratory-recovery-exercises

 

 
 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.