Европын холбоо Pfizer, BioNTech компанийн вакцинаас 300 сая тун худалдаж авахаар төлөвлөжээ

Twitter Print
2020 оны 11-р сар 11-нд 12:53 цагт
Мэдээний зураг,

Европын холбооны эрх баригчид энэ лхагва гарагт Америкийн Pfizer болон Германы BioNTech компанийн коронавирусын эсрэг вакцинаас 300 сая тун худалдаж авах гэрээ хийхээр болсон талаар барууны хэвлэлүүдээр мэдээлж байна.

Pfizer компани энэ даваа гарагт Германы BioNTech компанитай хамтран гаргасан коронавирусын эсрэг вакцин нь клиникийн 3-р шатны туршилтаар коронавирусээс 90 гаруй хувийн үр дүнтэйгээр урьдчилан сэргийлж чадаж байгаа нь тогтоогдсон тухай мэдэгдсэн билээ. Европын холбооноос дээрх компаниудын гаргасан коронавирусын вакцинаас эхний ээлжинд 200 сая тун, нэмэлтээр дахин 100 сая тун авах нөхцлийг гэрээндээ тусгасан ба Европын холбооны зөвлөлийн гишүүдийн хэлж байгаагаар Европын холбоо Pfizer, BioNTech компанитай гэрээ хэлэлцээр хэдийн хийгээд дууссан байна.

Европын холбооны хувьд өмнө AstraZeneca, Sanofi-GSK болон Жонсон энд Жонсон компаниудын коронавирусын эсрэг вакциныг худалдаж авах гэрээ хийсэн бол CureVac болон Moderna компаниудын вакциныг мөн худалдаж авахаар хэлэлцэж байгаа гэнэ.

Эх сурвалж: Interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.