
Соёолсон улаанбуудай эрүүл мэндэд ашигтай талаар та сонссон байх. Усанд хонуулсан улаанбуудайн амьдралын хүч 100 дахин ихэсдэг гэнэ. Харин хушгыг усанд хонуулахад ёстой гайхамшиг болдог, тодруулбал 2 долоо хоног усанд соёолуулсан хушганы амьдралын хүч 1000 дахин нэмэгддэг аж.
Та 1 кг цэвэрлээгүй хушган дээр хүйтэн ус хийнэ, хушга усанд далд орсон байх ёстой. Ингээд цонхны тагтан дээр 2 долоо хоног байлга. Усаа өнжөөд солиорой. Мөн хоногт 2 удаа самраа хутгах ёстой. Ингээд 2 долоо хоногийн дараа хушга идэхэд бэлэн болно. Бэлэн болсон хушгаа хөргөгчний доод хэсэгт устай нь байлгавал зохино.
Та өглөө, бас орой тус бүр 3 хушгыг арилгаж идээрэй. Энэ жор таны бие организмыг эсийн түвшинд залуужуулж, дархлааны системийг нөхөн сэргээнэ. Түүнчлэн мэдрэлийн системд сайн. Соёолуулсан хушга нь биеэс шаарыг гадагшлуулж, цусны системийг цэвэрлэхээс гадна ясны эдүүдэд тэжээл болдог аж. Гэхдээ та энэ жороор хушгаа идэхийн өмнө заавал эмчлэгч эмчтэйгээ зөвлөлдөнө үү. Яагаад гэвэл нойр булчирхай (панкреатит) өвдөх зэрэг зарим тохиолдолд ийм хушга идэхийг хориглодог байна.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(192.82.84.37) 2021-12-03 12:34Ястайн усанд хийх үү эсвэл ясыг нь хагалаад хийх үү
Хариулах
Зочин
(66.181.161.4) 2020-11-24 16:05Ястайгийн идэх юмуу
Хариулах
Зочин
(66.181.191.144) 2020-06-25 12:50Баярлалаа
Хариулах
Зочин
(192.82.70.253) 2019-10-26 13:51Ok
Хариулах