Зөв нүдний дусаалга хэрэглэх нь маш чухал

Twitter Print
2023 оны 07-р сар 03-нд 09:34 цагт
Мэдээний зураг,

Нүдний дусаалга. Хөгширсөн хойноо ч чанартай сайхан амьдаръя гэвэл тархиа зөнүүлэхгүй, булчингаа багасгахгүй, бөөр элгээ сайн ажиллагаатай байлгахаас гадна нүдээ эрүүл байлгах нэн чухал шаардлагатай билээ. Нүдний дусаалгаа зөв сонгох тал дээр зөвлөгөө өгье.

Контакт линз ба урт удаан дэлгэцийн ширтэлт зэргээс үүдэлтэй нүдний ядаргаа улааныг гялс алга болгодог хэмээн борлуулагдаж буй дусаалгуудыг дураараа хэрэглэж болохгүй.

Тетрагидрозолин(塩酸テトラヒドロゾリン), нафазолин(塩酸ナファゾリン) зэрэг давсны хүчлүүд орц найрлаганд нь орсон дусаалгууд нүдний судсыг огцом агшаадаг үйлчилгээтэй.

Эхлээд нүд яагаад улаадаг механизмыг мэдэж авцгаая. Нүдийг маш их ажиллуулж ядраахад нүдэн дэх судаснууд ядран тэлж амралт шим тэжээл авах шаардлагатай болсныг илэрхийлэн улаан болж жартайдаг.

Тэлж томорсон судсуудаараа дамжуулан тэжээгдэн эрүүлжих процессыг нь хүчээр таслан зосоох үйлдэл бол давсны хүчилтэй дусаалга хэрэглэх юм.

Өнөөдөр зураг авалттай модель ч юм уу тусгай ажилтай гэх мэт тохиолдолд аргагүйн улмаас нүднийхээ улааныг арилгах шаардлагатай бол юу юм гэхээс бусад үед аль болох татгалзах нь зөв.

Зүгээр ямар ч зорилгогүй нүдээ гоё цэнхэрдүү эрүүл харагдуулах гоо сайхны зорилгоор байнга хэрэглэж нүдээ хохироож болохгүй байх нээ.

Жич: 2020 онд шинээр гарсан гиалуроны хүчил агуулсан нүдний эвэрлэгийг зөөлрүүлж чийгшүүлэн залуужуулах үйлчилгээтэй нүдний дусаалгыг орууллаа.

Нарангэрэлийн Мөнхгэрэл

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.