Т.Мөнхсайхан: Бүх эмнэлэг 2022 оноос хагас бие даасан байдалд шилжинэ

Twitter Print
2020 оны 08-р сар 25-нд 14:15 цагт
Мэдээний зураг,

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 2022 оноос эхлэн бүх шатны эмнэлгүүд хагас бие даасан байдалд шилжинэ гэлээ.

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдааны үеэр иргэд эмэндээ дугаарлаж, эрүүл мэндийн салбар дутуу санхүүжилттэй явдаг, гэр бүлийн нэг гишүүн өвдөхөд гэрийн санхүү хүндэрдэг асуудлыг шийдвэрлэх ёстой бөгөөд эмнэлгийн бие даасан байдал ч хөндөгдөж байгаа талаар дурдав.

Салбарын сайд нь эмнэлгүүдийн санхүүжилт, бие даасан байдлыг хэрхэн хангах талаар “Миний хувьд хоёр ч эмнэлгийн даргаар ажиллах хугацаандаа санхүүжилтийн тогтолцоонд өөрчлөлт орохгүй бол иргэд ч эмч ажилчид ч зөв үйл ажиллагаанд орохгүй юм байна гэдэг саналыг гаргаад Ч.Хүрэлбаатар сайдад хэлээд хамтарч ажиллаж байна.  Одоогийн байдлаар лавлагаа шатлалын гурван эмнэлэг хагас бие даасан байдалд шилжсэн. АӨСҮТ, I, III эмнэлэг. Дөрөвдүгээр сараас хагас бие даасан байдалд шилжсэн, эхний үр дүнгүүд гарч байна. Гэхдээ өрх, сум, дүүргийн эмнэлэгт хэр үр дүнтэй байх талаар туршлага байхгүй учраас ирэх онд бүх шатлалын эмнэлгийг хамруулсан  10 эмнэлэгт туршилж хийж, 2022 оноос бүгдийг нь хамруулахаар төлөвлөж байна. Нэг зэрэг шилжүүлэх нь эрсдэлтэй” гэсэн тайлбарыг өглөө.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.