Синофармын вакцины давтан тунг ирэх долоо хоногийн сүүлээр хийж эхэлнэ

Twitter Print
2021 оны 04-р сар 17-нд 15:32 цагт
Мэдээний зураг,

Ирэх долоо хоногт вакцинууд ирэх бөгөөд БНХАУ-ын Синофармын давтан тунг долоо хоногийн сүүлээр хийж эхэлнэ гэдгийг Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ. 

Энэ талаар УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Өнгөрсөн долоо хоногоос АстраЗенека вакцины давтан тунг тарих 100 мянган хүний эхлэл болох эрүүл мэндийн салбарынханд тарьж эхэлсэн.  АстраЗенека вакцины хоёр дахь тунг хийх явц тасралтгүй үргэлжилж байна. Ирэх долоо хоногт вакцинууд бууж эхэлнэ. Тодруулбал, АстраЗенека вакцины хувьд КОВАКС хөтөлбөрийн хүрээнд ирж буй бөгөөд үлдэгдэл вакцин ирснээр эхний тунгаа авсан 100 мянган хүний хоёр дахь тунг бүгдийг нь хийх боломжтой. 

Харин Синофарм вакцины давтан тунг долоо хоногийн сүүлээр хийж эхэлнэ. БНХАУ-ын  Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс гаргасан мэдээллээр вакцины хоёр дахь тунг 56 хоногт багтаан хийж болох талаар зөвлөмж гарсан. Энэ дагуу вакциныг 56 хоногт багтаан хийнэ. " гэлээ. Хоёр дахь тунгаа хийлгэх хугацаа болсон иргэдэд мессежээр мэдээлэл очих юм байна. Засгийн газраас энэ сарын эхээр хоёр удаагийн татан авалтаар 900 мянга орчим тун вакцин авах байсан ч хойшилсон талаар мэдээлсэн юм. Вакцин нь гэрээ хийсэн байлаа ч дан ганц манай улсаас үл хамаарч байгаа бөгөөд дэлхийн улс орнуудын тулгамдсан асуудал болоод байна гэдгийг тэрбээр мөн онцолж байв. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.