Чилид ой хээрийн түймрийн улмаас 23 хүн нас бараад байна

Twitter Print
2023 оны 02-р сар 08-нд 12:12 цагт
Мэдээний зураг,

Чилийн төв хэсгээр асаж буй ой хээрийн түймрийн улмаас 23 хүн амиа алдаж, 800 орчим байшин шатжээ. Агаарын хэм цельсийн 40 хэмд хүрсэн нь түймэр хурдацтай тархах нөхцлийг бүрдүүлж, түймрийг унтраах ажлыг хүндрүүлж, 3 мужид онц байдал зарлахад хүргэжээ.

Чилийн эрх баригчдын мэдээлснээр ой хээрийн түймрийн улмаас 66 хүн шархдаж, 1500 орчим хүн түр орогнох байранд байрлаж байгаа ба гал сөнөөгчид түймрийн 148 голомтыг цурманд оруулж, 87 түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж.

Усан үзэм, алим, жимс жимсгэний фермүүд олноор байрладаг, ой мод ихтэй Араукания, Био-Био, Ньюбле зэрэг мужуудад онц байдал зарлаад байгаа ба өнгөрсөн баасан гарагийн байдлаар ой хээрийн түймэрт 40 мянга га талбай өртжээ.

Чилийн Дотоод хэргийн сайд Каролина Тохагийн мэдээлснээр зөвхөн баасан гарагт л гэхэд шинээр 76 түймэр шинээр бүртгэгдсэн ба хэт халалтаас болж түймрийн тархалтыг зогсоох хүндрэлтэй байгаа гэжээ.

Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр Испани, АНУ, Аргентин, Эквадор, Бразил, Венесуэл зэрэг улс орнууд ой хээрийн түймэрт өртөөд буй Чили улсад тусламж үзүүлэхээ илэрхийлж, гал сөнөөгчид болон түймэр унтраахад ашигладаг онгоц зэргийг илгээхээ мэдэгджээ.

Хөрш Аргентин улс 64 гал сөнөөгч, нисдэг тэрэг, Испани улс онцгой байдлын 50 албан хаагчаа илгээгээд байгаа аж.

Зуны амралтаа авсан байсан Чилийн Ерөнхийлөгч Габриэл Борик өнгөрсөн баасан гарагт Биобио, Ньюбле мужид айлчлан, ой хээрийн түймэрт өртсөн бүс нутгуудад шаардлагатай бүх тусламжийг үзүүлэхийг үүрэг болгожээ.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.