
Өнгөрсөн ням гарагийн орой ОХУ-ын Санкт-Петербург хотын оршин суугчид Telegram нийгмийг сүлжээнд хотод тэсрэх чимээ сонсогдож, зарим дүүргүүд цахилгаан эрчим хүчгүй болсон тухай нийтэлжээ.
Иргэдийн Telegram сүлжээнд бичсэнээр Санкт-Петербург хотын Пушкин, Москва дүүргүүд, Пулково нисэх онгоцны буудалд цахилгаан эрчим хүч тасарсан байна.
"Фонтанка" сайтын мэдээлснээр Шушары бичил хороолол, Первомай, Пушкин, Валдайн нэрэмжит гудамж, Витебск өргөн чөлөө бүхэлдээ тоггүй болж, авто замын гэрлэн дохио ажиллахаа больж, дэлгүүр хоршоод хаалгаа барьсан байна.
Санкт-Петербург хотын онцгой байдлынхан цахилгаан эрчим хүчийг сэргээхээр ажиллаж байгаа гэжээ. Astra нэртэй Telegram сувгийн мэдээлснээр Санкт-Петербург хотын зарим оршин суугчид тэнгэрт хурц гэрэл харсан, дэлбэрэх чимээ сонссон хэмээн мэдүүлжээ.
Түүнчлэн өнгөрсөн ням гарагийн орой ОХУ-ын нийслэл Москва хотын нисэх онгоцны буудлууд зарим нислэгүүдээ цуцалсан байна.
Энэ нь Украины дроны халдлагатай холбоотой байж байлзошгүй хэмээн оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байна.
Орон нутгийн цагаар 22 цаг 26 минутанд Внуково нисэх онгоцны буудал нислэгүүдээ хязгаарласан бол Домодедово нисэх онгоцны буудал бүх нислэгүүдээ цуцалсан байна. Шереметьево нисэх онгоцны буудалд хэд хэдэн нислэгээ хойшлуулжээ.
Санкт-Петербург хот болон Москва хотын нисэх онгоцны буудлуудын үйл ажиллагааны асуудлаар ОХУ-ын талаас албан ёсны ямар ч тайлбар, мэдэгдэл хийгээгүй байна.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(202.131.235.198) 2023-09-25 17:44ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст ОХУ-ын МАГИСТРИЙН ГЭРЧИЛГЭЭ нөхөн олгож байна. Утас: 88671597 ОХУ, ЗХУ-ын их дээд сургуулийн дипломын апостиль баталгаажуулалт хийнэ. Утас: 88671597
Хариулах