Хятадад коронавирусын халдвар авсан иргэдийн 93 хувь нь эдгэрчээ

Twitter Print
2020 оны 03-р сар 30-нд 11:41 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-д коронавирусын халдвар авсан иргэдийн тоо өдөр ирэх тусам багассаар байна. Хятадын Үндэсний Эрүүл мэндийн зөвлөлөөс мэдээлж байгаагаар өнгөрсөн ням гарагт их газрын Хятадад коронавирусын халдвар авсан 31 тохиолдол бүртгэгдсэний 30 нь гадаадын улс орнуудаас ирсэн иргэдээс илэрчээ.

Түүнчлэн эмнэлгүүдэд коронавирусын халдвар авсан 2396 хүн хэвтэн эмчлүүлж байгаа ба уг вирусын халдварыг авсан нийт иргэдийн 93 хувь нь эдгэрсэн аж. Коронавирусын халдвар дэгдсэнээс хойш их газрын Хятадад коронавирусын халдвар авсан нийт 81 470 тохиолдол бүртгэгдсэний 3304 нь уг вирусын халдварын улмаас нас барсан юм. Коронавирусын халдварын голомт болсон Хубэй мужид өнгөрсөн 6 өдөр дараалан коронавирусын халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Үүнтэй холбоотойгоор тус мужид ирэх сараас эхлэн хөл хорионы дэглэмийг сулруулах шийдвэр гаргаад байгаа ба Хубэй мужид байрлах хоёр ч нисэх онгоцны буудал үйл ажиллагаагаа сэргээжээ. БНХАУ-аас АНУ руу илгээсэн эмнэлгийн тусламжийн бараа Нью Йорк хотын нисэх онгоцны буудалд буусан байна. АНУ дахь БНХАУ-ын элчин сайдын яамнаас мэдээлж байгаагаар БНХАУ-аас АНУ-д 12 сая бээлий, 130 мянган N95 шүүлтүүр бүхий амны хаалт, 1.7 сая нэг удаагийн амны хаалт, 50 мянган эмнэлгийн халат, 130 мянган гар ариутгагч, 36 мянган биеийн халуун хэмжигч зэргийг илгээжээ.

В Китае выздоровели 93% зараженных COVID-19 - Report.az

Жон Хопкинсийн Их сургуулиас мэдээлж байгаагаар АНУ-д коронавирусын халдвар авсан нийт 142 106 тохиолдол бүртгэгдээд байгаагийн 2479 нь уг вирусын халдварын улмаас нас бараад байна. 

Эх сурвалж: Ria.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.