Пакистанд амиа золиослогч 59 хүний аминд хүрчээ

Twitter Print
2023 оны 01-р сар 31-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Пакистаны баруун хойд зүгийн Пешавар хотод өнгөрсөн даваа гарагт амиа золиослогч үдийн мөргөлийн үеэр сүмд тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 60 гаруй хүн амиа алдаж, 157 гаруй хүн шархджээ.

Амиа золиослогч аюулгүй албаны албан хаагчдын олон давхар хамгаалалтыг давж, цагдаа нар болон терроризмтай тэмцэх албаныхны байрлаж байсан "Улаан бүс" рүү нэвтэрч чадсан ба дэлбэрэлтийн улмаас амиа алдагсдын 27 нь цагдаагийн албан хаагч байжээ.

Пешавар хотын Цагдаагийн газрын дарга Ижаз Хан Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа дэлбэрэлтийг амиа золислогч үйлдсэн хэмээн мэдэгдсэн байна. Түүний хэлж байгаагаар дэлбэрэлт болох үед сүмд 400 орчим мөргөлчид байжээ. Пакистан дахь Техрик-и-Талибан Пакистан бүлэглэл уг алан хядах ажиллагаанд хамааралгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Ижаз Ханы хэлж байгаагаар амиа золиослогч сүмийн хатуу харуул хамгаалалтыг давж чадсан нь аюулгүй байдлын тал дээр зөрчил гарсныг харуулж байгаа ба амиа золиослогчид сүм дотроос хэн нэгэн тусалсан эсэхийг шалгаж байгаа гэжээ.

Хамгийн сүүлд өнгөрсөн жилийн 3-р сард Пешавар хотод Исламын улс алан хядах бүлэглэлийн амиа золиослогч мөн л мөргөлийн үеэр шийтүүдийн сүмд тэсрэх бөмбөг дэлбэлж, 58 хүний аминд хүрсэн билээ.

Афганистантай хил залгаа Пешавар хот нь Исламын улс Пакистан дахь Талибан хөдөлгөөний алан хядагчдын бай болох нь элбэг аж.

Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф намынхаа гишүүдээс цусаа хандивлахыг уриалжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.