
Тусгаар улс гэхэд хилээ бүрэн торлож чадахгүй өдий хүрчээ.
Өмнөговийн урд хилээр 300-аад км явж үзлээ. Монгол улсын өмнөд цэг Орвог гашууны бор толгой орчмоор. Харамсалтай нь Монгол улсын хилийг зааж, зааглаж буй тор огт байхгүй. Харин Хятадын тал бол тасарлтгүй төмөр тортой. /Зурган дээрхи тор бол Хятад талынх/.
Хятад талын тор руу хамаагүй дөхвөл хил зөрчигч болох аюултай гэнэ. Учир нь Хятадын тал битүү камержсан. Харин Монголын тал камер байтугай торон хашаа ч алга.
Хэдэн арван км явж байж хилийн застав. Застав нь хилээсээ өчнөөн км ийн зайтай. 20 орчим км-ийн наана байх юм. Хэдэн бор цэргүүд нь заставаасаа явж хилээ манах ажээ.
Бас нэг ялгаа нь Хятадын талд айлууд нь хил рүүгээ тулж, ойрхон амьдардаг бол манайх хилээс 15 км газрыг хилийн зурвас гээд айл нутаглуулдаггүй гэнэ.
Уг нь Монгол улсын эдийн засаг, төсөв хэд дахин нэмэгдсэн. Ядаж дархан хилээ бүрэн тор татаж болдоггүй юм байх даа. Захын айл 0.07 га газраа төмөр торон хашаа татаж байхад бүхэл бүтэн улс хил хязгаараа бүтэн торлож чадахгүй л байв гэж?
Уг нь Х. Нямбаатар Хууль зүйн сайд болонгуутаа улсын хилийг бүтэн торлоно гэж амласан юм гэсэн. Өнөөдрийг болтол улсын хил алаг цоог тортой хэвээр байна шүү.
Сэтгүүлч Б.Отгон
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(68.204.74.16) 2020-02-14 12:45Manangiin butargah hagalah yil ajillagaa
Хариулах
Зочин
(202.179.31.106) 2020-02-14 10:40хулгай хийсэн хүн хулгайчийг бариарай гэж хамгийн чанга хашгирдаг үлгэрээр л яваа амьтас байна даа зайлуул
Хариулах