САПФИР буюу индранил чулууны домог

Twitter Print
2022 оны 05-р сар 27-нд 09:42 цагт
Мэдээний зураг,

Эрт дээр үед дэлхий ертөнц дөнгөж үүсэн бий болоход бурхад эрх мэдлийг огтхон ч мэддэггүй байсан бөгөөд Кайлаш уулан дээрх тэнгэрлэг ордонд байрлаж, ертөнцийг хуваалгүйгээр захирдаг байв. Тэнгэр нь эрдэнийн чулуугаар дүүрч, мөнхийн хавар хаанчлах, үхэл хэзээ ч ирдэггүй тийм газрыг харахыг хүмүүс мөрөөддөг байв.

Нэгэн эр дээд бурхан Брахмад хандан долоо дахь тэнгэрийг харахыг хүсчээ. Брахма түүнийг өрөвдсөн ч түүний хүслийг биелүүлэхээр бурхадын найран дээр уудаг амрита хэмээх үхэшгүй мөнхийн ундаатай аяга авч, дэлхий даяар цацжээ. Дарс доош унахдаа гайхамшигтай бороо шүршин бууж удалгүй индранил эрдэнийн чулуу болж хувирав.

Хүмүүс эдгээр чулууг олж хараад диваажингийн тусгал, жинхэнэ нирвааныг олж харсан бөгөөд долоо дахь тэнгэрийг дахин харахыг хүсэхгүй болжээ.

Энэхүү домгийн мөн чанар нь хөх чулууны агуу байдлыг тэнгэрлэг мэргэн ухаан, хэзээ нэгэн цагт бид долоо дахь тэнгэрийг харах болно гэсэн итгэл найдвараар төсөөлүүлэн дүрсэлдэг.

Сапфир нь цэнхэр өнгийн нил сүүдэртэй байж болох бөгөөд шараас ногоон хүртэл, цайвар ягаанаас нил ягаан хүртэл стандарт бус байж болдог эрдэнийн чулуу юм.

Зарим улсад энэ эрдэсийг номин яхонт гэж нэрлэдэг байв.

Чулууг түүний өнгөөр, жишээлбэл, шар индранил эсвэл ногоон индранил гэж заавал тодорхойлдог заншилтай байдаг. Хэрэв энэ тодорхой нэр үг байхгүй бол хөх сапир бусдаас тодорхой ялгардаг.

Хамгийн үнэтэй цэнхэр индранил бол энэтхэгийн Кашмир индранил юм.

Эртний Ром, Эртний Грект энэ чулууг ариун гэж үздэг байсан бөгөөд зөвхөн долоовор хуруундаа бөгж зүүсэн тахилч нар зүүх хуультай байсан. Цэнхэр чулуу нь мөнх бус хүнийг үхэшгүй бурхадтай холбоход хувь нэмэр оруулдаг гэж үздэг.

Сапфир нь мэргэн ухаан, шударга ёсны бэлэг тэмдэг гэж тооцогддог. Мэргэн Соломон хааны тамгыг индранил чулуугаар хийж, хаан ширээг нь индранил чулуугаар чимсэн байжээ.

Дундад зууны үед индранил нь ариун, алдаагүй байдлын бэлгэдэл байсан бөгөөд хааны гэр бүл титэм, хувцас хунараа машид баялаг чимэглэдэг байв.

Сапфир нь Нумын ордны хүмүүст хамгийн таатай байдаг. Нумын ордны эмэгтэйчүүд дур булаам байдлыг нэмэгдүүлэхийн тулд энэ чулуугаар энгэрийн зүүлт зүүхийг зөвлөдөг байжээ. Нумын ордны эрчүүдийн хувьд индранил нь өөртөө итгэх итгэл, зорилгодоо хүрэх хүслийг төрүүлдэг.

САПФИРИЙН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТ

-Оросын очир эрдэнийн санд Шри-Ланкаас ирсэн 258.18 каратын жинтэй гүн хөх индранил чулууг алмаазан энгэрийн зүүлтэнд суулгасан байдаг.

-Хамгийн том боловсруулсан индранил бол 951 каратын жинтэй чулууг 1827 онд Бирмийн захирагч хэрэглэж байсан гэж үздэг байсан бол

Америкаас 1905 каратын жинтэй индранил болор олджээ.

- 2302, 1997, 2097 каратын жинтэй том индранил чулуун бүрэн тунгалаг биш талстуудаар Америкийн Байгалийн түүхийн музейд хадгалагдаж буй Америкийн ерөнхийлөгч А.Линкольн, Д.Вашингтон, Д.Эйзенхауэр нарын баримлын хөргийг сийлсэн.

- Шри Ланкаас 19 кг орчим жинтэй том индранил олдсон.

-Өнөөдөр энэ эрдэнийн чулууг үйлдвэрийн хэмжээнд нийлэгжүүлэн гаргаж авч байна.

Эх сурвалж: natural stones

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.