Охидоо хүмүүжүүлэхдээ тансаглуулах биш байгаагаа зөв хэрэглэдэг, хайрладаг, байгаадаа сэтгэл ханадаг, бусдын ажил сэтгэлийг хүндэлдэг болгоорой

Twitter Print
2022 оны 03-р сар 30-нд 12:35 цагт
Мэдээний зураг,

Зөв үү?

Та энэ зургийг хараад тиймээ зөв гэж бодож байна уу? Өгүүлбэрийг нь уншаад шууд утгаар нь ойлгох хүн асар олон бий шүү.

Над дээр хэдэн жилийн өмнө нэгэн залуу ирсэн юм. Тэр залуу үнэхээр ажилсаг, хичээнгүй мундаг залуу байсан. Өөрийн хүчээр нэгэн газар олон жил хичээнгүйлэн ажилласан ба дарга нь залуугаар бахархахдаа түүний хариуцан ажиллуулдаг газрыг нь тэр чигт нь зүгээр өгсөн байна.

Залуу хүүгээ дагуулаад нэгэн бүсгүйтэй гэрлээд дундаасаа 2 хүүхэд төрүүлж, хүний хэрэглэж болох сайхан зүйлээр гэрээ дүүргэсэн ч эхнэрийн шунал гэж туйлгүй байсан.

Ердөө л бусдад гайхуулах, өнгө мөнгөтэйгөө л харуулах нь туйлын хүсэл нь. Машин, хувцас, бөгжийг солих шиг болно. Хуриманд сууна гэж л Ланд 570 машин аваад хэд хонолгүй мөргүүлээд сэвтэй машин унахгүй гэж уурлан заруулсан. Буцаад зарахад 40 сая төгрөгний алдагдал хүлээсэн гэв. Сургуульд сурч байгаа нэртэй шоудаад алга болчино. Ингээд зогсохгүй нөхрийнхөө дагаж ирсэн хүүг нь байнга зодно. Хүү сүүлдээ өмдөндөө шээдэг болсон гэв. Нөхрийнхөө авчирсан зүйлийг бөөгнүүлээд, бөөцийлүүлээд байдаггүй. Эхнэр өөрийгөө дандаа айлын бага, юугаар ч дутаж өсөөгүй, аав ээж минь намайг ингэж л өсгөсөн гэж үргэлж хэлдэг гэсэн.

Хүмүүсээ юмыг уншихдаа сайн ухаж, ойлгоорой. Хүүхдээ өсгөхөд, хайрлахад учир бий.

Охидоо хүмүүжүүлэхдээ тансаглуулах биш байгаа зөв хэрэглэдэг, хайрладаг, байгаадаа сэтгэл ханадаг, бусдын ажил сэтгэлийг хүндэлдэг, өөрийгөө хайрладаг, юмханаар юм хийдэг, өөртөө таарсан сайхан зүйлээр гоёчихдог, ухаантай, ааль авир сайтай, өөрөө ажиллаад авах нь сайхан гэж ухааруулах, амьдралын чиг зорилгоо мэддэг, төлөвлөгөөтэй, сайхан хоол хийчихдэг, сэтгэл зүйн хувьд тогтвортой гэх мэт сургах нь чухал. Энэ нь нөхөртөө зарцлагдах гээд байгаадаа биш. Өөрийнхөө төлөө л сурах гээд байгаа юм.

Айлын зарц, хүний зарц болох гэж чамтай суугаагүй. Тэгээд хэний төлөө юм бэ? Хэнд ялархах гээд байгаа юм бэ? Хэний өмнөөс амьдарч ажиллах гээд байгаа юм бэ? Өөрийнхөө төлөө, амьдралынхаа төлөө, гэр бүлийнхээ төлөө байхгүй юм гэж үү? Хэтэрхий тансаг өсгөсөн хүүхдэд хэрийн зүйл тохирдоггүй, маш шаардлага өндөр байх ба хүнийг огтхон ч үнэлж талархдаггүй.

Сэтгэл гуйхгүй, хайрлуулах, хайрлах алба байхгүй гэхээр бас л нэг тиймхэн байгаа биз? Гэр бүлийн харилцаа хөндий хүйтэн, биедээ тус нэмэр байхгүй л амьдрах байх.

Сэтгэл гуйхгүй гэдэг шал өөр зүйл дээр утга тохирох байхаа гэж бодож байна. Өөрийгөө хайрлана, энхрийлнэ, өөртөө байж сурна гэдэг бүхнийг баланстай байгаарай л гэсэн утга шүү. Нийгэм тэр чигтээ эмэгтэй хүн хайрлуулах эрхтэй гэсэн утга давамгай явдаг. Тэгвэл эрчүүд хөвгүүд яах вэ? Хүү тань яах вэ? Зөвхөн эмэгтэйчүүд хайрлуулах л эрхтэй юм бол хөвгүүдээ зүгээр л идэж уулгаж өсгө. Хайрлуулах эрх байхгүй юм чинь.

Нэг удаа 40 настай эмэгтэй над дээр ирээд ээж маань надад гэр орны ажил зааж, надаар юу ч хийлгэдэггүй байсан нь одоо надад маш хэцүү байна гэж уйлж байсан юм шүү.

Нийт зөвлөгөөнөөс харж байхад хүүхэд байхад нь гэрийн ажлыг тохирох хэмжээнд нь хийлгэж байсан эмэгтэйчүүд аливаа зүйлийг хөөрхөн зохицуулдаг чадвар, эв дүй, ухаан суусан байдаг.

Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.21.192) 2021-04-20 12:41
      • 0
      • 0

      Энэ хүнд улс даяар цар тахал хяналтаас гарч хүмүүс үхэж байгаа хамаагүй юу. ийм улсын тэргүүн гэж байх уу

      Хариулах

    • Irgen

      (107.19.9.109) 2021-04-19 14:52
      • 0
      • 0

      Demjij bna

      Хариулах