Он дуустал хүүхэд бүрт 100 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгохоор шийдвэрлэлээ

Twitter Print
2020 оны 08-р сар 05-нд 13:26 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын ээлжит хуралдааны талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж байна. 

Ч.Хүрэлбаатар "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх талаар танилцууллаа. Цар тахалтай холбоотойгоор дэлхийн эдийн засаг 2020 онд 5-6 хувиар буурахаар байгааг судалгааны байгууллагууд танилцуулсан.

Гэсэн хэдий ч 2021 онд 5-7% өснө гэж таамаглаж байгаа. Үүнтэй уялдуулаад Хятадын эдийн засгийн хөгжлийн хандлага, эдийн засгийн өсөлтийн байдалтай уялдуулаад Монгол Улсын эдийн засгийн төлөвийг харж, төсвийн тодотголыг хийлээ. Баримталсан зарчим ард иргэд, ААН-ийн хувьд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэлээдийг үргэлжүүлнэ. Эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний зардлыг нэмнэ. Экспортын орлого буурч байгаа тул нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд авна. Ковидын үед цахим шилжилтийг улс орнууд сайн хийж байгаа. Монгол Улс ч энэ шилжилтийг сайн хийнэ гэж тооцооллуудыг хийсэн.

Хөрөнгө оруулалтын хувьд энэ жил гэрээ байгуулж, тендер зарлаж амжаагүй төслүүдийг хасах, сангхүүжилтийг бууруулах зарчим баримталсан. Хүүхэд бүрд 100 мянган төгрөг олгох арга хэмжээ аравдугаар сарын 1-нд буурах байсан ч он дуустал үргэлжлүүлэхээр шийдсэн" гэлээ.

Ерөнхий сайдын зүгээс аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн НДШ, ААНОАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтийг мөн үргэлжлүүлэх чиглэл өгсөн байна. НДШ–ийг ажил олгогч 5, даатгуулагч 5 хувь, нийт 10 хувь болгон тогтоов. Үүнд 144 тэрбум төгрөгийг нэмэлтээр улсын төсвөөс гаргахаар болжээ. Түүнчлэн жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөг бол ААНОАТ-ийг он дуустал тэглэнэ. Түрээсийн төлбөрөө бууруулсан ААН-үүдэд авч хэрэгжүүлсэн, татвар тэглэсэн шийдвэрийг үргэлжлүүлнэ гэдгийг Сангийн сайд хэллээ.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • иргэн

      (103.26.193.128) 2020-08-05 15:06
      • 0
      • 0

      Хүрэлбаатар гуай Зээл авья гэсэн ч мөнгө нь хүрэхгүйгээс зээл ч авч чадаагүй ХАМГИЙН ЯДУУ амьдарч бгаа тэтгэврин зээлгү й ХӨГШҮҮДЭЭ коронагийн үед гаргасан шийдвэр дэмжлэгээсээ я хасчихсан, ЮУНД ингэж ялган а вэээ

      Хариулах

    • хамад

      (103.26.193.128) 2020-08-05 15:07
      • 0
      • 0

      Төрийн ОРДНЫХНЫ ар гэр биш УЧРААС

      Хариулах