Скандинавын улс орнууд, Финляндад хэт халалт болж байна

Twitter Print
2021 оны 07-р сар 06-нд 13:02 цагт
Мэдээний зураг,

Финлянд, Норвеги, Шведэд цаг агаарын хэт халалт үргэлжилж байна. Финляндын Лапландын бүс нутагт байрлах Кево цэцэрлэгт хүрээлэнд агаарын хэм Цельсийн 33.5 хэмд хүрсэн нь 1914 оноос хойш Финляндад бүртгэгдсэн агаарын хамгийн өндөр хэм юм.

Норвегийн Цаг уурын албанаас мэдээлж байгаагаар Норвегийн Салтдал дүүрэгт агаарын хэм Цельсийн 34 хэмд хүрчээ. Энэ нь 2021 он гарснаас хойш Норвегид бүртгэгдсэн агаарын хамгийн өндөр хэм бөгөөд Норвегийн түүхэн рекордоос ердөө 1. 6 хэмээр бага байгаа аж.

Шведэд мөн адил 6-р сард цаг агаар өмнөх жилүүдийнхээс халуун байсан ба Грета Тунберг өөрийн твиттер хуудаснаа 2019, 2020 оны 6-р сард Стокгольмд цаг агаар ялгаагүй халуун байсан гэдгийг онцолж, энэ нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэжээ.

Дэлхийн бусад улс оронд ч агаарын хэт халах үзэгдэл ажиглагдаж байгаа ба Канадын хойд хэсэгт хүртэл цаг агаар урьд хожид байгаагүйгээр халжээ.

Хэт халалт, хуурайшилтын улмаас Канадын хэд хэдэн мужид ой хээрийн түймэр гараад байгаа ба Канадын Бритиш Коламбия мужид өнгөрсөн долоо хоногт агаарын хэм Цельсийн 49.6 хэмд хүрч, рекорд тогтоосон юм.

Эх сурвалж: https://www.interfax.ru/world

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.