Долоон бөх башёг тэргүүлж байна

Twitter Print
2014 оны 07-р сар 16-нд 09:49 цагт
Мэдээний зураг,

Мэргэжлийн сумо бөхийн Нагоя башё үргэлжилж байна. Өчигдөр тэмцээний гурав дахь өдөр их аварга Хакухо, Харумафүжи, Какүрюү нар бүгд өрсөлдөгчөө давжээ. Мөн хоёр озэки хүчтэй байгаагаа харуулж учраа бөхчүүдээ өвдөг шороодуулсан. Эхний гурван өдрийн дараах байдлаар долоон бөх нэг ч унаагүй башёг тэргүүлж байна.

Энэ сарын тэмцээнд манай улсаас 28 бөх мэргэжлийн сумод барилдаж байгаа. Тэдгээрээс 11 нь дээд зиндаа, тав нь жюүрёо зиндаа, найм нь макүшитад, гурав нь санданмэд, нэг бөх жонокүчид хүчийг үзэж байгаа аж.

Өнөөдөр Хакүхо Икиойтой, Харумафүжи Ёшиказэтэй, Какүрюү нэг ч даваа аваагүй яваа Шёохозантай тус тус барилдана. Тэмцээн бүрт Япончуудын итгэлийг хөсөрдүүлж буй озэки Кисэносато нэг ч даваа аваагүй Икиойтой оноолт таарсан байна.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.