EDTA-г хийлгэсэн хүмүүсийн сэтгэл гутрал нь арилж, хараа, сонсгол сайжирч, ачаалал даах чадвар нэмэгддэг

Twitter Print
2022 оны 09-р сар 15-нд 12:25 цагт
Мэдээний зураг,

EDTA

Ethylene Diamine Tetra Acetic гэдэг бодисыг Германы химичид гарган авч 1935 онд патент авсан байна. Товчоор Версений хүчил гэдэг энэ бодис хүний биед шингэдэггүй цусанд байгаа төмөр, хар тугалга, мөнгөн ус, зэс, хөнгөн цагаан, никель, кобальт, цинк, кадми, манган, магни, кальци, арсен зэрэг 2-оос дээш валенттай бодисуудтай нэгдэж бөөрөөр ялгарч гардаг. Энэ чанарыг нь ашиглаж хүнд металлын хордлогыг эмчилдэг байна.

1938 онд Америкт аккумуляторын үйлдвэрийн ажилчид хар тугалганы хордлого болоход тэднийг EDTA-р амжилттай эмчилсэн ба энэ нь анагаах ухаанд хэрэглэсэн анхны тохиолдол болсон байна.

1953 онд Детройт хотын Dr.Horman Clarke ахлагчтай эрдэмтэд кальци нь судасны хатуурлыг үүсгэдэг тул уг бодисоор цусанд байгаа кальцийн ионыг багасгах туршилт хийж эхэлсэн нь амжилттай болжээ. 1956 онд цээжний бахтай 20 өвчтөнд уг эмчилгээг хийсэн ба 19 хүнд нь зүрхний өвдөлт байхгүй болж биеийн байдал нь сайжирсан байна. 1960 онд Kitchell , Meltzer гэдэг 2 эрдэмтэн 10шигдээстэй өвчтөнд 20 удаа судсаар хийсэн ба 3 сарын дараа 9 өвчтөний зовиур нь арилсан гэсэн үзүүлэлт гарсан. Дараа нь 2 жилийн турш 81 хүнд 2000 дусал хийж уг бодисыг зөв хийвэл ямарч хоргүй болохыг баталсан байна.

1988 онд 2870 хүнд уг бодисыг хийсэн судалгаа гарсан ба зүрхний бахтай хүмүүсийн 93,46% нь зовиургүй болсон , хөлийн цусан хангамжийн дутагдалтай хүмүүсийн 91% нь зовиургүй болсон, тархины цусан хангамжийн дутагдал 54% сайжирсан гэсэн үзүүлэлт гарсан байна.

Зүрхний цусан хангамжийн дутагдал өвчтэй хүмүүс (шигдээстэй өвчтөнүүд)-ийн 90% нь версений хүчил эмчилгээний дараа гуурс тавиулах болон Байпасс хагалгаа хийлгэх шаардлагагүй болдог. Зүрхний шигдээсийн бүх шатанд сайн үр дүн өгч судасны хананд хуралдсан кальцийг цэвэрлэж дахин шигдээс болохоос хамгаалж чаддаг болох нь удаа дараа батлагдсан байна.

EDTA-г 30-50 удаа хийвэл судсыг бүрэн цэвэрлэдэг байна. Версений хүчил хийлгэсэн хүмүүсийн цус нь шингэрч , бүлэн үүсэхээс сэргийлдэг. Тиймээс Америкийн судлаачид EDTA хийлгэсэн хүн 10 насаар залуужина гэж үздэг. Уг эмчилгээний дараа судасны хана зөөлөрч, хүнд металлыг зайлуулж, цусны зуурамтгай чанарыг багасгаж, урсгалыг нь сайжруулж, судасны ханыг уяан хатан болгож, эд эрхтний бодисын солилцоо болон цусан хангамжийг нэмэгдүүлдэг.

Түүнээс гадна зүрхний хэм алдагдах, гликозидын хордлого, зүрх дэлсэх, нүдний эвэрлэг цайх, сахарын өвчний үед хэрэглэхэд үр дүнтэй байдаг. Сахарын өвчний үед инсулиний хэрэглээг багасгаж, сахарын хөл болон бусад хүндрэлээс сэргийлдэг байна. Ялангуяа сахарын өвчнөөс шалтгаалсан хөлний судас нарийсаад хөл байнга өвдөх болон хөлөнд гангрена үүсэхээс сэргийлж чаддаг. Сахарын хэмжээ ихсэж инсулиныг их тунгаар хэрэглэх тохиолдолд сахарын хэмжээг багасгаж инсулины хэрэглээг багасгадаг байна. Сахарын өвчтэй хүмүүсийн үхлийг 41% багасгадаг гэсэн судалгаа бий.

Склеродерми гэдэг арьсний өвчний үед арьсан дор хуралдсан кальцийг багасгаж арьсыг зөөлөн болгодог байна. Псириоз (хайрст үлд) болон бусад арьсны архаг өвчний үед бас үр дүнтэй гэнэ.

EDTA-г хийлгэсэн хүмүүсийн сэтгэл гутрал нь арилж, нүдний хараа, сонсгол сайжирч, ачаалал даах чадвар нэмэгдэж, бэлгийн чадавхи сэргэдэг байна. EDTA-г лабораторид шинжилж байгаа цусыг өтгөрөхөөс хамгаалагч (антикоугулянт) болгон хэрэглэдэг. Мөн цусыг хадгалахад хэрэглэдэг байна.

Зүрх шилжүүлэн суулгах мэс засалд донорын зүрхийг холоос тээвэрлэхэд уг бодисонд хийж авч явдаг, нүдний мэс засалд халдвараас хамгаалахын тулд хэрэглэдэг. Үе мөчний архаг өвчтэй хүний өвчний явцыг зогсоодог. Мэдрэлийн эс үхжих өвчин(нейродегенеративное заболевание) болох Альгеймерийн өвчин, настай хүмүүс ой санамжгүй болох зэрэг өвчнүүдэд бас сайнаар нөлөөлдөг.

Версений хүчил нь хүнд металлыг бөөрөөр дамжуулан организмаас гаргадаг тул бөөрний хүнд өвчтэй, дутагдалтай хүнд хийдэггүй.

Эмэгтэйчүүд жирэмсэн болохоосоо өмнө энэ бодисыг хийлгэвэл организмд хуралдсан хүнд металлыг зайлуулж эрүүл хүүхэд төрүүлнэ гэнэ.

Организмд байгаа чөлөөт радикалын хэмжээг 1 сая дахин багасгадаг гэж үздэг.

Мексикийн хавдар эмчилдэг хувийн эмнэлгүүд хавдрын өвчтэй хүмүүст хамгийн түрүүн версений хүчил хийж хүнд металлын хордлогыг нь арилгадаг байна.

Швейцарьт хийсэн 18 жилийн судалгаагаар уг бодисыг 20 ба түүнээс олон хийлгэсэн хүмүүс хорт хавдараар өвчлөөгүй гэнэ. Тиймээс хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ бодисыг хэрэглэж болох юм байна.

Хорт бодис биенээс салахад толгой өвдөх ,толгой эргэх.ядрах дотор муухай оргих, үе мөч өвдөх, арьсаар тууралт гарах, гэдэс дотор эвгүй оргих, гүйлгэх зэрэг зовиур гардаг ба энэ нь түр зуурын юм. Хүнд металлтай хамт бусад минералыг организмаас гаргадаг тул энэ дуслын өмнө ба дараа нь минералыг заавал шалгах ёстой.Версений хүчил нь хүнд металл, кальцийг организмаас цэвэрлэдэг тул хавдраар өвчлөхөөс сэрийлж, зүрхний шигдээс болон цус харвахаас хамгаалж, дархлааг сэргээж аливаа өвчнөөр өвчлөх магадлалыг багасгаж, насыг уртасгадаг болох нь батлагдсан байна. 1-3 гр бодисыг физиологийн уусмалтай хольж зугуухан дасгах журмаар 2-2,5 цаг орчим хийдэг, 7 хоногт 2-3 удаа хийнэ. Хүүхэд болон жирэмсэн эхэд хийсэн туршлага байхгүй байна.

EDTA аспиринаас 5 дахин бага хортой бодис гэж судлаачид тогтоосон. Таблеткаар байдаг боловч дуслаар хийсэн шиг үр дүн үзүүлдэггүй юм байна. Аутизмтай хүүхдүүдэд организмыг хүнд металлаас цэвэрлэх эмчилгээ хийдэг, гэхдээ өөр бодисоор хийдэг.

Манай Монголд цэрийн эмнэлэгийн хордлогын тасагт энэ бодис байж магадгүй. Польш, Европ, Америкийн хувийн эмнэлгүүдэд энэ дуслыг хийдэг.

Бадрахын Баярсайхан

Краков хот, Польш улс

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (129.205.124.227) 2022-09-15 14:58
      • 0
      • 0

      Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах