Сүхбаатар аймагт гурван хүн спиртэнд хордож нас барлаа

Twitter Print
2014 оны 07-р сар 16-нд 15:15 цагт
Мэдээний зураг,

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах “Баян-Эрч” ХХК-ний нүүрсний уурхайн хамгаалалтын албаны ажилтан 22, 32, 62 настай гурван хүн архины хордлогын шинжтэй нас барсан хэрэг гарчээ. Мөн 18 настай нэг хүний биеийн байдал хүнд байгаа тухай мэдээллийг аймгийн Мэргэжлийн хяналтын газар 2014 оны долдугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан байна.  

Нас барагсдын уусан гэх, хятад ажилчдын гал тогоонд халуун тогооны гал гаргахад ашигладаг бага зэргийн цэнхэр туяатай шингэнээс авсан дээжийг 2014 оны долдугаар сарын 15-ны өдрийн 21.00 цагт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжиллээ. Шинжилгээний дүнгээр метанолын агууламж өндөртэй хүнсний зориулалтын бус спирт болох нь тогтоогдоод байна. 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.