
Баянхонгор аймгын Хүрээмарал сумын Алтангэрэлийн хүрээ буюу "ЦОРЖЫН ХҮРЭЭ"нь 1800-д оны сүүлээр байгуулагдан, 1935 он хүртэл буддын гүн ухааны сургалтыг 40-өөд жил голлон явуулж ирсэн түүхтэй билээ.
Энэхүү хүрээг Богдын хүрээний Дашчойнпэл дацангийн алдарт гүн ухаантан Сайн Ханы Юүндэндорж гуай анхлан байгуулж хошуу нутагтаан төдийгүй монгол орон даяар алдар нь түгсэн томоохон шашиний сургууль байсан юм.
Энэ хүрээнээс Их хүрээний анги гавж Раднаасүмбэрэл Дашчойнпэл дацангийн шумлайв асан Юүндэнбат, Гэвш Раднаа, Дагийсүрэн тэргүүтэн олон гүн ухаантнууд төрөн гарсан мэргэдийн цуулганы орон байлаа.
Хувьсгалын үед цагийн эрхээр сургалт уншлага ном нь хаагдаж лам нар нь тарж сүм дуганыг нь нурааж үгүй хийсэн ч 2007 онд уг хийдийн туйран дээр нутгийн чин сүсэгт ард түмэн лам хуваргууд энхүү сайхан дуганыг барьж байгуулаад одоогоор хурал номыг үргэлжлүүлэн явуулж байна.
Алтангэрэлийн дэнж нь Мандал хайрхан, Их Гэсгүй, Бага Гэсгүй, Их Цорж, Бага Цорж, Их Баянзүрх, Бага Баянзүрх, Домбо цохио, Ловон Цохио, Дугант, Бүрээ, Ширээ, Мааньт, Бурхант, Рашаант, Дуганын овоо, Тугийн овоо, Эрдэнэ овоо гэх зэргээр шашин номын нэртэй олон сайхан газар нутгуудаар эргэн тойрон хүрээлсэн өвөрмөц сонин тогтоцтой газар юм...
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.