
Хишиг буян, эд эдлэлийг арвижуулах эд зүйлс
Энэтхэгийн Ловон Санжайгийн сангаас...... /
1. Халтар арвай, цагаан будаа, улаан буудай, хуягт арвай, буурцаг /хүнсний/ тэргүүтэн эдгээр 5 зүйлийн үр тариаг хийнэ. Энэ нь ган гачгийн аюулыг арилгана.
2. Задь, гавар, лиш, банбо, цагаан агар зэрэг эдгээр 5 үнэрт зүйлийг хийнэ. Энэ нь айл гэрийн ёс бусын муу ёр бүхнийг ариусган арилгана.
3. Мөсөн чихэр, бурам, давс, зөгийн бал, тос зэрэг эдгээр таван шимт зүйлсийг хийнэ. Энэ нь эд таваар, төгс эдлэлийг дэлгэрүүлнэ.
4. Ванбо лагва, чүсрин дэрмо, далайн хөөс, гандигар, лидэр зэрэг эдгээр эмийн таван зүйлийг хийнэ. Энэ нь өвчин зовлонг арилгана.
5. Таван өнгийн бөс торго цагаан, шар, улаан, ногоон, хөх эдгээр таван өнгийн торго хийнэ. Энэ нь өмсөх зүүх хувцас хунараар хомс байхын зовлонг арилгана.
6. Магнаг торго, алт, оюу, ган төмөр, гууль, зэс, номин, сувд, шүр, болор, дун, явуу зэргийг хийнэ. Эдгээр зүйлс нь нарийн эд баялгийг зүйлсийг хурааж арвижуулна хэмээн зарилагласан буян хишгийн зай, эд зүйлс болой. Үүн дээр ариун дагшин газрын ус, шороо, чулуу, мод, үр тэргүүтэн нэмж болно.
Мөн буян хишиг илт өндөр хаад болон шашны эзэн Далай лам, Ванчин эрдэнэ, Халх жэвзүндамба тэргүүтэй дээдсийн хувцасны өөдөс, тэдгээрийн гараасаа болон өврөөсөө хайрласан эдгээр зүйлс нь бол эрхэм дээд хийж болно хэмээжээ. Орон хүмүүн нь баялаг хийгээд эрх баялаг, эрх язгууртан болоод эрхтэн бүрэн сайн нөхдийн гараас гарсан зүйл дунд болой. Сүжигт өглөгийн эзэн хийгээд мөн буян дорой хүмүүний гараас гарсан эд адаг бөгөөд хийж үл болмой.
Мөн хулгайлж дээрэмдсэн зүйл яргачин тэргүүтэн хилэнцэтний гараас гарсан зүйлийг хийж үл болно. Орхиж үйлд гэжээ.Мөн нохой, гахай, илжигнээс бусад морь, сарлагийн үнээ, үхэр, хонь зэрэг халуун хошуут малын үс ноос зэрэг дээрх эд зүйлсийг бүрдүүлэн хийж дээр нь дивсан, жүсүм хийж од гаригийн сайн учралт өдрийг сонгож хийж бүтээвээс сайн болой. Шид бүтээлийн зай нь бал, бурам, мөсөн чихэр, тараг, айраг, жимс, ааруул, тос хэмээн Халх брагри Дамцигдорж бээр айлджээ.
Энэхүү дээрх бичвэр нь шүн номтой тул эргэлзэх зүйл үгүй болой. Мөн уг ном нь Далай Чойнхор вангийн хошуу одоогоор Завхан аймгийн Их-Уул сумын нутгаас олдсон болно.
ХҮМҮҮН БҮХНЭЭ ТӨГС ЭДЛЭЛ ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.
Далай Чойнхор Ван Тариатын Хүрээ хуудсаас...
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.