
Хүүхэд чинь хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө анх удаа зайрмаг аваад ирэхэд нь дараахь зүйлийг хийгээрэй.
1. Хүүхдээ зайрмагаа долоож ч амжаагүй байхад нь зайрмагийг нь булаан авч 20%-ийг хазчих.
2. Хүүхэд чинь таныг гайхан харж байх зуур зайрмагнаас нь дахиад 30%-ийг хазчих. Тэгээд үлдсэн зайрмагийг түүнд эргүүлж өгөөд, хэнбугайн ч олсон мөнгөнөөс улс яг ингэж хувь хүртдэг; түүний авсан зайрмаг бүрээс ч хувь авна гэдгийг тайлбарлаад өг. Хувь хүртэгчийн гараас нь барьж, түүнээс чухам яагаад эдэн хувь хаздагийг нь асууж шалгаах замаар хазах %-ийг нь бууруулж болно гэдгийг ч хүүхэддээ хэлээд өг.
Эцэг эх болгон ингэх аваас, улсад өөрийн гэх мөнгө үгүй, зөвхөн татвар төлөгчдийн мөнгө байдаг гэдгийг, түүнчлэн татвар төлөгчид улсад төлдөг мөнгийг нь төрийн албан хаагчид хэрхэн яаж зарцуулж байгаад хяналт тавих боломжтой төдийгүй хяналт тавих ёстой гэдгийг сайн мэддэг цоо шинэ үе энэ улсад өсч өндийнө гэсэн найдлага байна.
- Маргарет Тэтчер
Орчуулсан: Өлзийбатын Уянга
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.