Хакухо, Какүрюү нар ээлжит даваагаа авлаа

Twitter Print
2014 оны 07-р сар 17-нд 12:36 цагт
Мэдээний зураг,

Монголын гурван аварга барилдаж буй мэргэжлийн сумогийн дөрөв дэх өдөр Харумафүжи Ёшиказед өвдөг шороодлоо. Харин Хакухо Хоомашёог, Какүрюү Шёохозаныг давж нэг ч унаагүй башёг тэргүүлж байна. Барууны маэгаширагийн хоёроос барилдаж буй Ёшиказе их аваргыг давсанаар гурван даваа, нэг унаатай боллоо. Озэки Котошёогикү зүүний М-3 Кайсэйг уватанаге мэхээр давсан бол Такаясү Токитэнхог, Чиёомарү Саданоүмиг давж, дөрөв дэх даваагаа авлаа.

Нагоя башёг дөрвөн өдрийн дараах байдлаар Их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд, озэки Котошёогикү болон Такаясү, Чиёомарү нарын таван бөх дөрвөн даваатай тэргүүлж байна. Тэдний араас Харүмафүжи Д.Бямбадорж, озэки Кисэносато, сэкивакэ Гоэйдо, М-2 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын есөн бөх гурван даваа, нэг унаатай удаалж байна.

Энэ башёд 50 хувийн амжилтаа үзүүлбээс комосүби болох найдвартай байгаа Египетийн Оосүнаараши, 93 дахь башёдоо оролцож, түүхэнд гуравт бичигдэх амжилтыг үзүүлээд байгаа Кёкүтэнхо нар хоёр даваа, хоёр унаатай башёг үргэлжлүүлж байгаа аж. Жюүрёо зиндааг Ичиножёо А.Ичинноров, Гүржийн Точиношин нар дөрвөн даваатай тэргүүлж байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.