Г.Буяндорж нарын шүүх хурал энэ сарын 30-ны өдөр хүртэл хойшлогдлоо

Twitter Print
2014 оны 07-р сар 17-нд 12:57 цагт
Мэдээний зураг,

“Ноёд” группийн захирал Г.Буяндорж, н.Хурц нарын зургаан хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр дүүргийн Эрүүгийн I шүүхэд боллоо. Тэдэнд Эрүүгийн хуулийн 148.4, 253.1, 111.2, 111.3 гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа юм. Шүүх хуралдаан хийх явцад өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьж, улмаар энэ сарын 30-ны өдөр хүртэл хойшлуулах шийдвэр гаргажээ.  Мөн Г.Буяндорж нарын зургаан хүнийг цагдан хорих 461 дүгээр ангид хорихоор болсон байна.  Хэрэг явдлын талаар бичсэн сэтгүүлчийг хүртэл хорихоор шийдвэрлэсэн аж.  “Ноёд” группийн захирал Г.Буяндоржийн хэргийнх нь хохирогч гэгдэж буй С.Билэгтийн зүгээс түүнд Эрүү үүсгэн, таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлтийг шүүхэд гаргасан байжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.